Монгол улсын хүн амын дунд өргөн тархалттай таван өвчлөлийн II байранд хоол боловсруулах замын эрхтэний өвчлөл орж байгаа бөгөөд үүн дотор ходоодны архаг үрэвсэл 35 хувийг эзэлж байна.
Халдварт бус өвчнийг үүсгэж байгаа гадаад шалтгаанууд дотроос 80-90 хувь нь хоол хүнс буюу хоол хүнсээ зөв тохируулан хэрэглээгүйгээс болж үүсэж байна. Тухайлбал,
-удаан хугацаагаар хоолгүй явах,
-гэнэт их хэмжээгээр идэх,
-хэтэрхий халуун хоол унд хэрэглэх,
-цаг баримжаагүй хооллох,
-хоорондоо үл авцалдах хүнсүүдийг хэрэглэх,
-идэж дадаагүй хоол хүнсийг гэнэт их хэмжээгээр хэрэглэх зэргүүд нь бие махбодыг хямраах тэр тусмаа ходоодны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж өвчин бүхний суурийг үүсгэж байна.
Хоолоо зөв тохируулан хэрэглээгүйгээс цусан дахь өөх тос, холестерин, сахар ихсэх, таргалах, чихрийн шижин, зүрх судасны өвчин, элэг цөс, ходоод, нойр булчирхай зэрэг олон өвчин үүсэхэд нөлөөлдөг.
Хүн эрүүл байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөхийн тулд сэтгэлээ амар амгалан байлгах, зан үйлийн буруу дадлаа өөрчлөх, хоол хүнсээ зөв сонгож зохистой хэрэглэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.
Бид эрт дээр үеэсээ улиралдаа тохируулан хоол хүнсээ сонгон хэрэглэсээр ирсэн. Энэ нь биеэ цэвэрлэх, улирлын шалтгаантай өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Жишээлбэл намар шинэ ногоо, жимс жимсгэнэ, өвөл улаан идээ буюу махаа түлхүү хэрэглэх, хавар борц, зун сүү цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэсээр ирсэн.
Хаврын улиралд л гэхэд хөнгөн хооллож ходоодоо амрааж ирсэн. Энэ улирал хүнд хоолоо багасган долоо хоногт нэг удаа цагаан хоол идэх, ходоодоо угаах аргуудыг хэрэглэх боломжтой.
Мөн бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй үр тариа, шош буурцаг, самар, жимс, ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал,
Гашуун арвай нь цусан дахь холестерин, сахарын хэмжээг багасгана. Ходоодны шүүрлийг тэнцвэржүүлж, цөс хөөх үйлчилгээтэй.
Ногоон буурцаг бүх төрлийн хордлого тайлах, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Хаврын улирал ходоодоо амраах болон цөс шингэлэх зорилгоор хоол хүнсэндээ хэрэглээрэй.
Өргөст хэмхийн үр нь цөс шингэлж, ходоодны салстыг хамгаалах, өтгөн хаталтын эсрэг үйлчилгээтэй.
Балжингарам цэцэг нь ходоодны шүүрлийг тэнцвэржүүлж, даралт тогтворжуулах, дотор халуун дарна. Хаврын улиралд цай болгон хандалж уухад тохиромжтой.
Түүнчлэн бие махбодоо цэвэршүүлж, хордлого тайлах зорилгоор хөц будаа, бор будаа, байцаа, броккли зэрэг ногоон өнгөтэй ногоонуудыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.