“Татар” хамтлаг энэ жил 15 жилийнхээ ойтойгоо золгож байгаа бөгөөд хоёрдугаар сарын 17 буюу шинийн 2-нд “Хайрыг хүндэл” тоглолтоо хийх гэж буй. Тус хамтлагийн гишүүн Ч.Жаргалсайхан /Жагаа/, Д.Батзаяа /Заяа/ хоёртой ярилцаж дурсамжаас нь хуваалцлаа.
ЗАЯА: ХИЧЭЭЛЭЭ ТАРААД Л БИД ГУРАВ ХИП ХОП АМЬДРАЛАА ЯРЬДАГ БАЙЛАА
-“Татар” анх бүжгийн хамтлаг байхдаа тэмцээнд түрүүлж байсан гэдэг. Тэр дурсамжаар тань яриагаа эхэлье.
Заяа: Тэр үед хүүхдүүд “London Beat” хамтлагийн дуунууд, “Without you” /Sqeezer/ дууны ая дээр ихэвчлэн бүжиглэдэг байсан. Би хип хоп, рэп бүжиг гэсэн хэрнээ яагаад өөр урсгалын дуун дээр бүжиглээд байдаг юм бол гэж боддог байлаа.
Бид харин “Cypress Hill”, “House of pain” зэрэг хамтлагийн хөгжим дээр бүжиглэнэ. Даанч амжилт олоогүй л дээ. /инээв/ Яах вэ сайн бүжиглэдэг байсан. Тухайн үед брейк бүжиглэдэг хүн ховор байлаа. Би толгой дээрээ эргэж байгаад “Ирээдүйн мангас” ч билүү хөөрхөн нэртэй нэвтрүүлгээр гарч байсан. Тэрийг үзэхэд их гоё санагдаж билээ. Хүн зурагтаар дээшээ хараад гардаг байтал би доошоо хараад гарж байсан. Тэр тэмцээнд би DJ хийж, scratch хийгээд, төгсгөл дээр нь толгой дээрээ эргэсэн юм.
Хүмүүс бааранд ороод, тэр охинтой тэгж танилцаад гэж ярьдаг байсан бол бид гурав тэнд тэс өөр зүйл бодож явсан.
-Гурвуулаа дуулдаг болоод, бэлтгэлээ яаж хийж байсан бэ. Дуугаа хэрхэн хийдэг байв?
Заяа: Жагаагийнд цуглаж бэлтгэлээ хийдэг байлаа. Жагаагийнх хөгжимтэй, компьютертай байсан болохоор бид хамтраад аяа хийнэ. Монголын анхны beat maker-үүд юм уу даа. Техник, мэдрэмжээ нэгтгээд “Татар” хамтлагийн дууны аяыг хийж байсан. Бид гурав их яриа хүүхдүүд байлаа. Байнга л хамт явж, мөрөөдлөө ярина. Хүмүүс тэгж бааранд ороод, тэр охинтой танилцаад гэж ярьдаг байсан бол бид гурав тэнд тэс өөр зүйл бодож явсан.
-Хичээлдээ ямар байсан бэ?
Заяа: Жагаа, Мөөгий хоёр хичээлдээ сайн, би бол “Ардын багш” дуун дээр гардаг шиг л байлаа. Хичээлдээ сонирхолгүй мөртлөө шалгалт болох дөхөхөд долоо хоногийн өмнө хичээгээд яаж ийж байгаад давчихна. Сургууль дээрээ очиж хүн инээлгэх л хоббитой. Хичээлээ тараад Мөөгий, Жагаа хоёртой уулзаж, хип хоп амьдралаа ярьдаг байлаа.
-Тухайн үед та гурав ирээдүйгээ төсөөлж байсан уу?
Заяа: Төсөөлж байсан. Бид яг үнэнийг хэлэхэд их тооцоотой байсан юм шиг. Хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй нийлэхгүй. Мөнгө багатай бол хоолоо хуваагаад идчихнэ. Гурвуулаа байхад хэн нэг хүн ороод ирвэл чив чимээгүй болчихно.
-Хип хоп урсгал хөгжиж байх үед хип хопчдыг үл ойшоох хандлага ажиглагддаг байлаа. Харин танай хамтлагт хэрхэн хандаж байв?
Заяа: Бид их хүмүүжилтэй хамтлаг. Амьдрал дээр ч, дуунууддаа ч хараал хэлдэггүй. Хамтлагаасаа хамгийн сахилгагүй нь би. Сахилгагүй гэхээр тийм муу хүн бол биш л дээ.
Манай дуунуудын утга санаа нь ч шууд утгаараа биш. Би сонсогч нараа их ухаантай гэж боддог. Бид архины эсрэг дуулахдаа “архи битгий уу” гэхийн оронд “айргаа тааваараа” уу гээд, дуугаараа түүх өгүүлдэг байлаа. Анхны дуунууд маань бүхэлдээ ямар нэг түүхтэй, ном шиг байсан.
-Танай хамтлаг тухайн үед хип хоп урсгалд ямар өөрчлөлт авчирсан гэж боддог вэ?
Заяа: Бид өөрсдийнхөө бодсоныг яривал өөр л дөө. Энгийн сонсогчид тухайн дууны 30 хувийг л анзаардаг гэсэн судалгаа байдаг юм билээ.
Дуундаа бид сүүл холболтыг түлхүү хэрэглэдэг. Дууны утга санаа, хоолойны тембрийн ялгаа бас бага зэрэг урлагтай гэж хүмүүс ярьж байна лээ. Та нар юмыг өөрөөр, гоёор хэлдэг, сүүл холболт алдаагүй чанартай байдаг, аянууд нь их гоё гэж хэлж байсан.
Бас бидний хүмүүжил нөлөөлсөн байх. Жагаа, Мөөгий бид гурав зурагтаар гарсан юм дуурайдаггүй, дуугаа бичүүлдэг. Тухайн үед Монголд Францын “Supreme NTM” хамтлагийг сонсдог нэг хэсэг, 2PAC-ийг сонсдог өөр нэг хэсэг байлаа. “Supreme NTM” хамтлагийг бид танилцуулж байлаа. Тухайн үед шилдэг DJ нарын нэг, манай хамтлагийн DJ Zaya NTM-ийн дуунуудыг клубт түлхүү явуулдаг байсан.
-Анхны тоглолтоороо хэдэн төгрөгийн орлого олж байснаа санадаг уу. Тэр мөнгөөрөө юу хийж байсан бэ?
“Дууг маань маш олон хүн сонсдог болоосой, айл бүрийн хөгжимний дэргэд “Татар”-ын CD байвал гоё оо” гэж ярьдаг байлаа
Жагаа: Уран бүтээлээс олсон анхны орлого маань 60, 60 мянган төгрөг байсныг санадаг. Тэр мөнгөөрөө бид гэр гэртээ будаа, элсэн, чихэр, гурил авч байлаа. Тоглолт хийгээд 800 мянган төгрөг олсон. Тэрийг харин яаж үрснээ санахгүй байна.
-Гэрийнхэн нь баярласан байх даа...
Заяа: Мэдэхгүй /инээв/ Эвий, хөөрхий дөө л гэсэн байх даа.
-Тухайн үедээ та гурав юу гэж мөрөөддөг байсан бэ?
Жагаа: “Энэ үнэн гоё дуу, тийм ээ” гэж хэлэхээр дуутай болохыг үнэн сэтгэлээсээ мөрөөдөж, хүсдэг байлаа. Яваандаа “Дууг маань маш олон хүн сонсдог болоосой, айл бүрийн хөгжимний дэргэд “Татар”-ын CD байвал гоё оо” гэж ярьдаг байснаа их тод санаж байна.
Заяа: Манай дууны шүлгийн илэрхийлэх гэж буй утга санаа, илэрхийлсэн байдал нь тухайн үеийн бусад хамтлагуудад байгаагүй ч юм шиг. Үүнийг олон хүнд хүргэвэл их сонирхох байх гэж бодсон байх.
-Яг та нарын хүссэнээр болж, мөрөөдөл тань биелэх тэр үеийн мэдрэмж ямар байсан бол?
Заяа: Миний хувьд хамтлаг болоод их удаан явна гэж бодоогүй. 2003 онд “Сонор” рекордстой гурван жилийн гэрээ хийгээд дуусах хүртэлх хугацаанд бид ажилласаар л байсан. Гэрээний хугацаа дууссаны дараа эргээд бид юу хийснээ харахад одоо л яг хамтлаг болчихсон юм байна гэдгийг ойлгосон. “Сонор”-т байх хугацаандаа хамтлаг болчихлоо гэж бодоогүй дуугаа хийгээд л яваад байсан.
Жагаа: Бид хийж байгаа юмандаа их дуртай байлаа. Өөрсдийн гэсэн бэлтгэлийн байртай, гацдаггүй компьютер, студийн яригчтай болохыг л их хүсдэг байсан. Анхны дүрсжүүлсэн дуу, анхны CD гээд яг л дэс дараатайгаар явж, бүх юм санаснаар бүтэж, их гоё байсан шүү.
-“Татар” хамтлаг гурвуулаа өнөөдрийг хүртэл үлдэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?
Заяа: Мөөгий, Жагаа хоёр хамт байж л намайг “хөглөдөг” юм билээ.
Заяа: Хамтлаг ганц нэг дуу хийгээд тарах тохиолдол байдаг. Бид ёс журмаараа явсан. Тавуулаа байж байгаад зарим нь амьдралын шаардлага, хичээл ном, цэрэгт явсан шалтгаанаар гарсан. Бид тавуулаа байхдаа дуу хийж, тэдгээрээс хит болсон нь ч бий. Гэхдээ “Татар” хамтлаг албан ёсоор 2003 оноос үүсэн байгуулагдсан гэж ярьдаг. Учир нь эндээс хэн хэн нь ч урвахааргүй, зорилго нэгтэй, баттай болчихоод “Сонор” рекордстой гэрээ хийсэн юм. Бид багын найзууд. Хамтлагийн бүрэлдэх хугацааг их сайн төлөвлөж чадсан байх.
“Татар” хамтлаг завсарлаад доод тал нь хоёроос гурван жил болж байсан. Тэр хугацаанд би бие даасан дуу хийвэл хийчихээр. Гэхдээ Мөөгий, Жагаа хоёр хамт байж л намайг “хөглөдөг” юм билээ.
Хамтлагаасаа гоцгойрох сонирхол надад байхгүй. Одоо харин нэг эмэгтэй рэппер бэлдэж гаргах сонирхол байна. Холбогдох сонирхолтой хүн байвал холбогдоорой. Эмэгтэй хүний ертөнц агуу. Эр хүнийг түшиж тулаад чиглүүлдэг. Тиймээс эмэгтэй рэппер их сонирхол татна гэж бодож байна.
-Одоо тэр гишүүдтэйгээ холбоотой байдаг уу?
Заяа: Энэ удаагийн “Хайрыг хүндэл” тоглолт дээрээ нэг гишүүн маань тайзан дээр гарч ирж дуулна.

-Саяхан та бүхэн тайзан дээр гарсан. Тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ?
Жагаа: Тайзан дээр гарах их гоё мэдрэмж. Төсөөллийн ертөнцийг бодит болгоод, хүмүүс зэрэг орилолдох хамгийн гоё мэдрэмж. “Нас яваад” уйлах гээд байдаг болчихсон байна лээ /инээв/ Анх тайзан дээр гарахад үзэгчид урдаас галын дөл шиг төөнөөд байгаа юм шиг харж чаддаггүй байлаа.
Одоо ч гэсэн хааяа тайзан дээр гарахад сандарна. Байнгын бэлтгэлтэй байсан хэрнээ л сандрах ёсгүй юман дээр сандардаг байлаа.
-Та гурвын эмэгтэй болдог “SMS” дууны клипийг үзэхээр инээд хүрдэг юм. Тэр клипний санаа хэнээс гарсан бэ?
Жагаа: “Big Entertainment”-ийн найруулагч Батболд санааг нь гаргаж клипийг хийж байлаа. Дуугаараа дамжуулж хүмүүст мессеж өгөх зорилготой байсан. Залуучууд нялцгай, шантрамтгай, дэмий юманд цаг үрээд, мессеж бичээд, тэрэндээ бүх амьдралаа өгчихсөн юм шиг ханддаг гэсэн санаа агуулсан бол нөгөө талаас охид эршүүд болчихсон гэсэн утгатай дуу юм. Тухайн үед бидэнд эмэгтэй хүн болоход ичээд их хэцүү байсан шүү. Ер нь бид ичимхий хүмүүс. Ичих гэдэг мэдрэмж байнга байдаг.
-Охин гэснээс ид уран бүтээлээ хийж байх үедээ танилцах мессеж охидоос хэр их авч байв?
Заяа: Өө наадахаа битгий ярь. Хаха...Тухайн үед мессеж их ирдэг байсан. Урлагийн залуучуудыг хүмүүс их хүүхэмсэг гэж боддог. Уг нь тийм биш. Бид чинь дотоод сэтгэлтэй хүмүүс шдээ... гээд уйлахгүй юу тэ.
ЯПОНЫ ТАВАН ХОТОД ТОГЛОЛТОО ХИЙЖ БАЙЛАА
-Тухайн үед шуудай шиг том өмд, цамц өмсдөг байсан. Ямар хэмжээтэй хувцас өмсдөг байсан бэ?
Заяа: Ямар ч хэмжээгүй хувцас өмсдөг байлаа. Дэлгүүрт ороод өнгө л харна. Өмсөж үзэх шаардлага ч байхгүй, зүгээр дотор нь ороод зогсчихдог байлаа. /инээв/ Нэг том малгайны доор ороод зогсчихно, эсвэл нэг том футболкны дунд ороод зогсчихдог байлаа. Ха ха..
-Гэхдээ та нарт эвгүй байсан уу?
Жагаа: Үгүй. Их дуртай байсан юм. Харин “Татар” цомгийг бичүүлж байхад бид хип хоп хувцаслаагүй. Цомгийн зураг авалт болохоос өмнө сүрхий том өмд, цамц өмсөх гээд байж байтал “Сонор”-ынхон зүгээр л байгаагаараа гудамжаар алх гээд зургаа даруулсан байдаг. Зурагтаар гардаг мэдээний цаана хүмүүс зүгээр алхаж байдаг даа тэрэн шиг л алхаад явж байгаад зургаа авахуулчихсан.
-Та нарыг их даруухан гэж ярьдаг юм билээ?
Жагаа: Манай найзууд биднийг их даруухан гэж хэлдэг байсан. Олны танил, урлагийн хүн юм чинь битгий ийм бай гэж олон удаа сонсож байсан. Өнгөрснөө харахад их л даруухан байсан байна даа, тэрэндээ буруудаагүй гэж боддог. Хүнийг хүндэлнэ гэдэг өөр зүйл. Хүсээд байгаа дүрд нь орж жүжиглэх нь хүндлэл биш хууралт юм.
-Японд “Sony Music” –тэй ямар гэрээ хийж байсан гэдэг. Танай CD Япон төдийгүй хэд хэдэн улсад худалдаалагдаж байсан тухай яригдаж байсан?
Жагаа: Манай “Татар” цомог худалдаанд гарч байсан.
Японы “Sony Music”-ийн хэрэгжүүлэгч нэг компани судалгаа хийж, үр дүнд нь хип хоп урсгал дэлхий дахиныг эзлээд эхэллээ. Японд хип хопыг сонирхогчид их байгаа учраас гадаадаас хэн нэгэнтэй хамтаръя гэж хайгуул хийсэн юм билээ. Тухайн үед манай сүмочид очоод монгол хүний нэр хүндийг өндөрт өргөчихсөн байсан.
Хип хоп урсгалын хамгийн анхны ойлголт эрч хүчтэй. Тэр үүднээс Монголоос уран бүтээлч гадагш гаргаж зах зээл дээр туршиж үзье гэсэн юм билээ.
Тэгээд Монголын хэд хэдэн хамтлагийг судалж, биднээр богино хэмжээний хаалттай тоглолт хийлгэж байсан. Тэгээд азаар бид гурав сонгогдоод хоёр жил хагасын хугацаанд нэг цомог, тэдний бас нэг уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийх гэсэн хоёр үндсэн ажлаар гэрээ хийж, гэрээн дээр нэмэлтээр Японы таван хотод тоглолт хийхээр болсон юм.
Манай Hi Fi Records шиг Японы CD-ний маш олон салбартай сүлжээ дэлгүүрийн лангуун дээр манай цомог худалдаалагдаж байлаа. Тайлбар хэллэг нь япон хэлээр, дуу нь монголоороо гарсан. Тэр ажлын хамгийн бахархмаар зүйл нь эргээд харахад монгол хүний оюуны өмч гадаадад борлогдох боломжтой гэдгийг бид харуулсан. Түүнээс Японд од болоод, хүмүүс таньдаг болох түвшинд хүртэл ажиллаж чадаагүй. Бид маш сайн бэлдэх ёстой, хоёрдугаарт хөрөнгө мөнгө их хэрэгтэй байсан.
-Японы хотуудаар тоглосон гэхээр та бүхний дуулахыг япон хүмүүс үзэж байсан гэсэн үг үү. Хэрхэн хүлээж авч байсан бэ?
Жагаа: Таван хотод найм, есөн тоглолт хийж байсан байх. Токиод болсон тоглолт дээр монгол оюутнууд мэдчихээд ирсэн. Бид тэнд AK69 гээд рэппертэй хамтраад уран бүтээл хийж, аялан тоглолтоор хамт явж байсан. Яг цэвэр хип хоп сонсдог сонсогчид ирж байлаа.
Эхлээд гарахад эхний нэг, хоёр дуун дээр гайхаад зогсоод байсан. Үг ойлгохгүй, сүүлдээ үнэхээр өндөр сэтгэгдэлтэй үлдэж билээ. Япон хүмүүс их найрсаг, инээж баярласнаа их илэрхийлдэг.
Харин хип хопын сонсогчид дэлхий даяар адилхан хэгжүүн, өөрсдийнхөөрөө байдаг. Эхний дуу дуулахад ямар хэлээр дуулаад байгааг ойлгохгүй, гайхаад хоорондоо ярьдаг байсан. Тэрийг нь мэдэхгүй эхлээд балмагдаад, тоглолтын дундаас их гоё дэмжсэн.
-Японы рэппер AK69-төй яагаад хамтрах болсон юм бэ?
Жагаа: Гэрээний дагуу япон уран бүтээлчтэй дуулах байсан. AK69 өөрөө бидэнтэй хамтарч дуулах дуртай байлаа. Манай дуудлага аялга маань хип хоп дуулахад хатуу, их гоё сонсогддог гэдэг. Би заавал та нартай уран бүтээл хийнэ гээд “Ain’t no stoppin” дууг хамтарч хийж байсан.
-Татар хамтлагийн үнэ цэн юунд оршдог юм бол?
Жагаа: Ер нь ямар ч хүн хийж байгаа юмандаа их сэтгэл гаргахаар үнэ цэнтэй бодит зүйл болдог. Гараа гаргаж хийсэн хоол ямар сайхан амттай болдог билээ. Бидний дуунуудаас л үнэ цэнийг харж болох байх.
“Sony Music”-тэй гэрээ хийж байх үед тэд өөрсдөө бидэнд “Энэ дууг Японд гаргах CD-нд заавал оруулмаар байна” гэсэн санал тавьсан. “Японы алдартай хөгжмийн зохиолч Сакомото сангийн бүтээлийн нэг жижиг хэсэг учраас бид зохицуулж чадна.
-“Хайрыг хүндэл” дууны эхний хөгжмийг “Сүүлчийн эзэн хаан“ киноны аянаас авлаа гэж их яриа гарч байсан. Үүн дээр та бүхэн ямар хариулт хэлэх вэ?
-Анх бид 2001 он хавьцаа энэ дуугаа хийчихсэн байсан. “Sony Music”-тэй гэрээ хийж байх үед тэд өөрсдөө бидэнд “Энэ дууг Японд гаргах CD-нд заавал оруулмаар байна” гэсэн санал тавьсан. “Японы алдартай хөгжмийн зохиолч Сакомото сангийн бүтээлийн нэг жижиг хэсэг учраас бид зохицуулж чадна. Энэ бас маркетингийн их гоё шийдэл болох гээд байна” гэж байсан. Холливүүдэд гаргасан киноны хөгжмийн дөрвөн тактыг бид хуулийн дагуу авсан нь их бахархалтай санагддаг.
-Та бүхнийг тухайн үед бааранд ороход таксын мөнгө авдаггүй, таксинд суухад үнэгүй хүргэж өгч байсан гэх яриа байдаг.
Жагаа: “Хайрыг хүндэл” клип гарсны дараа намайг нэг таксинд суутал жолооч ах “Чи чинь нөгөө манай хамаатны ... /нэг хүний нэр хэлээд/ тэрний хүүхэд биз дээ” гээд мөнгө аваагүй юм. Би “биш биш” гээд бууж байлаа. Тэр ах их харсан царай болоод л намайг андуурсан байх гэж бодсон. Биднийг тэгж хайрлаж байсан үзэгдэл маш их байдаг.
-Одоо шинэ дуу хийж байгаа гэсэн тийм ээ?
Жагаа: Яг одоо хоёр дуу хийж байна. Тоглолтын өмнө гарч амжих ч бид тоглолт дээр дуулахгүй.
-Шинийн 2-нд яагаад тоглолтоо хийх болсон юм бэ гэсэн асуулт залуусаас их ирж байна?
-Цагаан сар бол гэр бүлээ, ёс заншлаа хайрлаж байгаа баяр. Дэлхийн хаана ч ямарваа нэг баяр ёслол болоход төрөл бүрийн сонирхолтой тоглолтууд болдог. Тэрний адил уран бүтээлчид цагаан сараар тоглолт хийдэг ч нийтийн дуучдынх нь илүү давамгай болдог.
Нөгөө талаас сүүлийн гурав, дөрвөн жил залуусаас “Татар” тоглолтоо хийгээч гэсэн хүсэлт их ирсэн. Энэ бүхэн бүрэлдээд яг л тохироо нь таараад байна. Миний өвлийн амралт таараад, тоглолт бэлтгэл хийх гэж эрт ирсэн ч цагаан сараар амарч таарч байгаа учраас тохироо нь ингэж бүрдлээ.
Урьд нь бидний тоглолтыг үзэхэд гоё байсан гэж ярьдаг хүмүүст тэр мэдрэмжийг дахиад, магадгүй илүүгээр хүргэнэ.
-Одоо Бээжинд ямар чиглэлээрэ суралцаж байна вэ. Хамтлагийн бусад гишүүд юу хийж байгаа бол?
-Би Бээжинд Багшийн их сургуульд хөгжмийн онолын чиглэлээр магистр хамгаалахаар судалгаа хийж байна. Заяа маань уран бүтээлээ хийж, шинэ уран бүтээлч гаргахаар ажиллаж байна. Мөөгийн хамтлагийн ажлаас гадна төрийн алба хааж байна. Танай сайтын хамт олонд урьсанд баярлалаа.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө гарсан болов уу?
-Энэ жил бидний 15 жилийн ой тохиож байна. Уран бүтээл бол хос хоёр хүүхэдтэй болж байгаатай адил. Бид төлөвлөж чадахгүй байна. Төлөвлөгөөнд оруулаад дуугаа хүчилж хийхээр захиалгын реклам шиг болчихдог. Ер нь өнөө маргаашгүй л цомог гаргах хүсэлтэй байна. Гэхдээ бид сайн бодож байж дуугаа хийнэ. Бодсон ажлууд бий.
-“Хайрыг хүндэл” тоглолтыг хүлээж байгаа залууст юу гэж хэлэх вэ?
Заяа: Бидэнд байгаа мэдрэмжээ л өгнө. Урьд нь бидний тоглолтыг үзэхэд гоё байсан гэж ярьдаг хүмүүст тэр мэдрэмжийг дахиад, магадгүй илүүгээр хүргэнэ.
-Та бүхэнд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
"Хайрыг хүндэл" тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Logos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A Cool нар оролцоно.
Crocus Event Hall-д 19:00 цагаас болох энэхүү тоглолтын тасалбарыг Easyticket.mn сайтаар худалдан авах боломжтой.
Тасалбарын үнэ: 45 000 төгрөг, ширээ захиалгыг 94741404 утсаар авна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: Монгол Контент ХХК