Сар шинийн барилдааны 55 дахь удаагийн барилдаан өнөөдөр эхэлж байна. Улсын баяр наадмын дараа орох чансаа өндөртэй барилдааны сүүлийн таван жилийн үзүүр түрүүний инфографикийг хүргэж байна.
Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийн улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагдсан нь ч үүнийг нотлох биз ээ.
Сар шинийн сүүлийн таван жилийн түрүү бөхөөс гэхэд С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар төрийн наадамд босоо байж аварга цолонд хүрцгээсэн. 2013 онд улсын арслан Г.Эрхэмбаяр сар шинийн барилдаанд түрүүлсэн эрчээрээ төрийн наадамд аварга цолонд хүрсэн түүхтэй. Харин өнгөрсөн жил буюу ХYII жарны улаагчин гал тахиа жилийн сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба аварга О.Хангай арсланг даван түрүүлж байсан юм.