Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Нисэхийн дэнж дээр 300 ортой дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгыг барихаар шав тавьж, араг ясыг нь босгосноос хойш долоон жил өнгөрч байна. Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед ЭХЭМҮТ-ийн ачааллыг 30 хувь бууруулах дөрөвдүгээр төрөх эмнэлгийг хэзээ ашиглалтад оруулахыг нь иргэд нүдээ бүлтийтэл хүлээсээр байна. Юуны өмнө өнгөрснийг эргэн сануулъя. 2011 онд “Нийслэл өргөө”, “Пума констракшн” компани консорциум болж, уг барилгыг богино хугацаанд барих үүрэг хүлээж, тендер хүлээн авсан.
2018 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад дөрөвдүгээр төрөх ороогүй
Гэвч барилгын гүйцэтгэл талдаа ороод, ердөө 54 хувьтай болоод гацчихсан. Тухайн үед барилга гацах шалтгааныг дэд бүтцийн шийдэлгүйгээс болсон гэж үзэж байсан ч үнэндээ худал байв. Учрыг нь тодруулахад, эмнэлгийн барилгыг нийт 19 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн боловч санхүүжилт нь хүрэхгүй гэсэн шалтгаанаар “Нийслэл өргөө” компани барилгын ажлыг талд нь хүргээд царцааж, төрөөс 25 тэрбум төгрөг нэмж нэхсэн.
Иймээс Засгийн газар тус компанийн захирлыг мөнгө завшсан гэж үзэн шүүхэд өгч, тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалж,улмаар концессын гэрээгээр бариулах шийдвэр гаргасан юм. Гэсэн ч концессын гэрээгээр эмнэлэг бариулах шийдвэр гараад 1.5 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл эмнэлгийн барилгын ажил огт эхлээгүй байна.
Харин саяхнаас чихэнд чимэгтэй мэдээг нийслэлийн Засаг дарга С.Батболд дуулгасан юм. Тэрбээр “Засгийн газрын 122 дугаар тогтоолоор, эмнэлгийн барилгыг концессоор бариулах шийдвэр гарсан” гэсэн юм. Тиймээс дөрөвдүгээр төрөхийн эмнэлгийн барилгыг хэзээ барьж, ашиглалтад оруулах талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрээс тодруулахад “Дөрөвдүгээр төрөх царцаасан барилгын жагсаалтад орсон хэвээр буй.
Засгийн газрын тогтоолоор барилгын ажлыг концессын гэрээгээр барьж дуусгах чиглэл ирсэн. Гэхдээ дөрөвдүгээр төрөх рүү “Хүрээ” амаржих газрыг шилжүүлнэ. Харин “Хүрээ” амаржих газрын суурин дээр хүүхдийн эмнэлэг барихаар болсон” гэв. Гэвч энэ шийдвэр нь төрөх эмнэлгийн тоог нэмж, ачааллыг багасгах анхны зорилготой үл нийцэж байгаа юм. Үүнийг тэрбээр нэмж тайлбарлахдаа “Дөрөвдүгээр төрөхийг барихаар төлөвлөсөн долоон жилийн өмнө төрөх эмнэлэг хүрэлцээгүй байсан.
Дөрөвдүгээр төрөх рүү “Хүрээ” амаржих газрыг шилжүүлнэ
Үүнээс хойш Баянзүрх дүүрэгт “Амгалан” амаржих газар шинээр ашиглалтад орсон. Мөн “Өргөө” амаржих газрын өргөтгөлийг барьснаар төрөх ээжүүдэд ор хүрэлцэхгүй байх хүндрэл багассан. Тиймээс ханиад томууны үед хүүхдийн эмнэлэг, ялангуяа амбулатори, нэгдсэн эмнэлэг хүрэлцээгүй байдаг учраас “Хүрээ” амаржих газрын суурин дээр хүүхдийн эмнэлэг барих шийдвэр гаргасан юм. Ер нь 1987 оноос эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж байгаагүй.
Тиймээс энэ жил өрхийн болон дүүргийн эмнэлгүүдийн барилгыг олон улсын хөнгөлөлттэй зээл, тусламжаар шинэчлэн барихаар төлөвлөсөн” гэв. “Өргөө” амаржих газар 45 ортой бөгөөд ачааллаа дийлдэггүй аж. Тэрчлэн тус газрыг дөрөвдүгээр төрөх рүү шилжүүлснээр хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийн иргэдэд үйлчлэх боломж бүрдэх юм байна.
Дөрөвдүгээр төрөх зөвхөн төрөх эмнэлгийн чиглэлээр бус ЭХЭМҮТ шиг эх барих, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Гэхдээ 2018 оны улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтын жагсаалтад дөрөвдүгээр төрөхийн барилгын ажил ороогүй нь бас л анхаарал татсан асуудал болоод байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэргэжилтнээс тодруулахад “Засгийн газрын тогтоол гарсан. Магадгүй 2019 эсвэл 2020 онд эмнэлгийн барилгыг барьж дуусгах болов уу” гэсэн тайлбар өгсөн юм.
Б.Бямбасүрэн