Нүүрс, зэсийн үнэ өссөн ч эрдсийн экспорт буурлаа

Б.Чимэг GoGo.mn

2018-02-14 17:50 GMT+8

Үүнд зэсийн баяжмалын экспорт буурсан нь голлон нөлөөлсөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн болон цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн эрдэс бүтээгдэхүүний экспортын 98, нийт экспортын 81.7 хувийг эзэлжээ.

Энэ оны нэгдүгээр сард  97.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 36.3 мянган тонноор бага. Гэхдээ хилийн дундаж үнэ 1024.9 ам.доллараас 1302.2 ам.доллар болж 277.3 ам.доллараар өссөн байна. 2017 оны 1-р сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 137.0 сая ам.доллар байсан бол энэ оны 1-р сард 126.8 сая ам.доллар болжээ.

Өнгөрсөн сард манай улс нийт 135.8 сая ам.долларын 1.9 сая тонн чулуун нүүрс  экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 32 сая ам.доллар ба 665 мянган тонноор бага байна.

2017 оны эхний  сард 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 65 ам.доллар байсан бол энэ оны мөн үед 70.5 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 96 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 555 мянган баррель буюу 34 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.1 мянган баррелаар бага.

Үнийн дүнгээр 3.9 сая ам.доллараар өссөн байна.

Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 51.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 62 ам.доллар болж өсчээ.

Төмрийн хүдрийн экспорт  436 мянган тонн буюу 17 сая ам.долларт хүрсэн байна. 2017 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 176 мянган тонноор, үнийн дүн нь 2.4 сая ам.доллараар тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 40 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18 ам.доллараар буурсан байна.

Цайрын баяжмал:  Энэ оны эхний сард 11 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1 739.6 ам.доллараар экспортолжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 344 ам.доллараар өссөн байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 19.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 7.3 сая ам.доллараар өсчээ.

2017 оны нэгдүгээр сард 9.3 сая ам.долларын 29.1 мянган тонн жонш экспортолсон нь 2017 оны мөн үеийн гүйцэтгэлээс 10 мянган тонноор, үнийн дүнгээр 4.8 сая ам.доллараар тус тус өсчээ.

Жоншны экспортын дундаж үнэ 318 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 84.5 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, Украйн руу экспортолсон ба 46 хувь ОХУ-д, 53.6 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 2.8 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 967.5 мянган ам.доллараар буурсан байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 4779 ам.доллараас 6222 ам.долларт хүрч, 1 442 ам.доллараар өсчээ.

Энэ оны эхний сард 458 тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 64 тонноор бага байна. Молибдены баяжмалыг 100 хувь БНХАУ-д нийлүүлжээ.

Эх сурвалж: ГЕГ-ын Статистикийн хэлтэс

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4465 санал өгсөн байна.

Дээшээ