Флоридад зэвсэгт халдлага болж 17 хүн амиа алдлаа

Д.Багахүү GoGo.mn

2018-02-15 08:51 GMT+8

Флоридагийн Паркландийн дунд сургуульд зэвсэгт этгээд гал нээж 17 хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Сэжигтэн этгээд нь 19 настай Николаус Круз бөгөөд өмнө нь тус сургуульд сурч байгаад хөөгдсөн байжээ.

Тэрээр сургуулийн гадна эхлээд гал нээж, удалгүй дотогш орсон талаар цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Цагдаа нар сургуулийн барилгыг бүсэлж, сурагчид ангидаа нуугджээ. Халдлагын улмаас 17 хүн амиа алдсан бол өөр 17 хүнийг эмнэлэгт хүргэсэн аж.

Эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн гурвынх нь биеийн байдал тун хүнд байна. Шархадсан хүмүүсийн дунд халдлагыг үйлдсэн этгээд байсан бөгөөд түүнээс байцаалт авахаар эмнэлгээс гаргажээ.

Орон нутгийн цагаар Лхагва гарагийн өглөө энэ хэрэг болсон байна. Ердөө зургаан долоо хоногийн өмнө тус сургуулийнхан яг ийм нөхцөлд ямар арга хэмжээ авах тухай дадлага хийж байжээ. Тийм ч учраас буун дуу гарч, сургуулийн галын аюулгүйн систем ажиллаж эхлэхэд зарим сурагчид дахиад сургуулилт болж байна хэмээн бодсон аж.

Өчигдөр болсон энэхүү халдлага нь энэ он гарснаас хойш АНУ-д сургууль орчимд болж буй 18 дахь халдлага болж байна. 2013 оноос хойш Америкт нийт 291 удаа сургууль дээр зэвсэгт халдлага гарсан бөгөөд бараг долоо хоног тутамд нэг болж байна гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 278 санал өгсөн байна.

Дээшээ