Лас Вегас үзвэр үйлчилгээний газар олонтой. Энэ удаа бид тус хотын шилдэг 15 арт галерей дундаас онцгой нь хэмээн үзэж та бүхэнд тэргүүлэгч 3 арт галерейг танилцуулж байна.
1. Мартин Лауренсийн галарей gallery
250 гаруй үзмэртэй энэ галерей 2011 онд байгуулагдсан бөгөөд үзэгч олондоо тохитой халуун дулаан уур амьсгал бүрдүүлж ажиллахыг эрхэмлэдэг. Ер нь Мартин Лауренс нь 42 жилийн түүхтэй бөгөөд АНУ-ын 9 хотод үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Музей цуглуулгаасаа худалдаж борлуулахыг эрхэмлэхээсээ илүүтэй соёлын үр нөлөөг илүү өргөн дэлгэр орчинд түгээхийг эрхэмлэдэг билээ. Өнөөдрийн түвшинд Мартин Лауренс $50 саяын фондыг нэгэнт бий болгосон бөгөөд зураач урчуудын бүтээлийг бусад музейгээс илүү үнээр худалдаж авсаар байгаа юм.
Дэлхийн алдартнууд Пикассо, Далигаас гадна сүүлийн үеийн чадварлаг уран бүтээлчдийн бүтээл энд олны сэтгэлийг баясган бий. Энд та Мagritte, Calder, Bertho, Francis, Deyber, Chagall, Kondakova, Kourpour, Faine, Hirst, Lalonde, Kostabi, Hoffman нарын бүтээлүүдтэй танилцах болно. Woovoo энэ удаа Erte-ийг онцолж байна.
1892 онд Оросын Санкт Петербургт төрсөн Erte 1910 онд Парист уран бүтээлээ туурвихаар очсоноосоо хойш хийсэн бүтээснийг нь дэлхий өнөөдөр нэгэнт мэдэх билээ. Түүний 1915-1937 оны хооронд туурвисан 200 гаруй бүтээл Harper s bazaar, Cosmopolitan, Ladies home Journal, Voque зэрэг сэтгүүлийн нүүрийг чимэглэж байдгийг бид мэднэ.
Түүний бүтээл одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа билээ. Эртэ-гийн бүтээлийг бусдаас тод ялгаруулсан амидлаг, эрэмгий сүнслэг байдлыг та Лас Вегасын Мартин Лауренс галерейгаас тод мэдрэх болно.
2. Петр Ликийн галарей
Петрийн гайхалтай мэдрэмжтэй гэрэл зургийг Нью-Йоркоос Лос-Анжелос хүртэлх уудам орон зайд амьдрагч хэн бүхэн андахгүй. Түүний увидас бусдын анхаарлыг яг л соронзон мэт татаж чаддаг билээ.
Петр бол дайны дараа Чехээс Австрали руу цагаачилсан гэр бүлд 1959 онд төрсөн билээ. Анх гэрийнхээ цэцэрлэг дэх аалзны зургийг авах үедээ тэр 8 настай байсан гэдэг. Магадгүй түүний эцэг эхэд хүүгийнхээ холын авьяасыг таних мэдрэмж байсан дээрээс төрсөн өдрөөр нь зургийн Кодак аппарат бэлэглэсэн бизээ. Ингээд Петер гурван хөлтэй, магадгүй түүнээс ч олон хөлтэй болсон байх. Түүний хамгийн гол хөл нь авъяас мэдрэмж хоёр нь байсан гэж бид бодож байна.