Манай улсын хувьд агаарын бохирдлыг бууруулахын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол 15-20 жилийн дараа нийслэлд амьдарч буй иргэд нийтээрээ бронхиттой болно гэдгийг өнгөрсөн жил манай улсад ирсэн олон улсын эрдэмтэд анхааруулсан.
Сүүлийн жилүүдэд бүх насныханд уушгины өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд үүнд агаарын бохирдол нөлөөлж байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байна.
УБ Сонгдо эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяатай ярилцлаа.
УУШГИНЫ БӨГЛӨРӨЛ, АСТМА ӨВЧИН ХҮНИЙГ ӨДРӨӨС ӨДӨРТ, ЖИЛЭЭС ЖИЛД ТУЙЛДУУЛДАГ ӨВЧИН
-Агаарын бохирдолтой холбоотойгоор уушгины эмч нар ачаалал ихтэй байна гэдэг. Иргэд ихэвчлэн ямар шалтгаанаар хандаж байна вэ?
-Энэ жил харьцангуй хүйтэн, агаарын температурын зөрүү их байгаагаас гадна сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой холбоотойгоор амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Амбулаторийн үзлэгийн хувьд удаан хугацаагаар хий ханиалгах, вирүсийн халдварын үеийн хүндрэл их байна.
Сүүлийн таван жилийг харьцуулахад уушгины өвчнөөс шалтгаалан амбулаториор үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Тэр дундаа өвлийн улиралд уушгины хатгалгаа, амьсгалын замын бөглөрөлт, астма болон сэдрэлт, дахилт өвчний тоо өндөр байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ нь зөвхөн манай орны асуудал биш. Дэлхий нийтэд жилээс жилд амьсгалын бөглөрөлт өвчний тоо жилээс жилд өсөж байна.
Уушгины өвчнөөс шалтгаалан амбулаториор үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна
Насны хувьд томчууд төдийгүй бага насны, нярай хүүхдэд ч амьсгалын замын өвчлөл өндөр хувийг эзэлдэг. Амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааг эрт үед нь оношилж чадвал богино хугацаанд эмчлэх боломжтой. Удаан хугацаанд ханиалгаж байна гэсэн зовиуртай хүмүүс их ирж байна.
-Амьсгалын замын архаг бөглөрөлт өвчний шалтгаан нь юу байна вэ. Астма, бронхит гээд амьсгалын замын өвчлөлүүдийн ялгаа нь юу юм бэ?
-Биднийг оюутан байхад, 20 жилийн өмнө чихрийн шижин, даралт ихсэлт, астмыг европын хотын, тансагуудын өвчин гэж нэрлэдэг байсан. Манай улс дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэг, агаарын бохирдол өндөр байна, хүн амын дунд тамхидалтын төвшин өндөр байгаа зэргээс шалтгаалаад манай улсад энэ өвчлөл өндөр байгаа юм. Эрэгтэйчүүд гэлтгүй эмэгтэйчүүдэд ч тамхи таталтын хувь өндөр байна. Насанд хүрэгчдийн дунд хүйсийн ялгаагүй 40-өөс дээш хувь байна гэдэг бол өндөр тоо.
Агаарын бохирдол, тамхи татахаас гадна багадаа олон удаа уушгины хатгалгаа, хоолойн үрэвсэлт өвчнөөр олон удаа өвдөж байсан бол агаар дамжуулж буй гуурсан хоолойн хэлбэр дүрс өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр том болохоор уушгины хөгжилд нөлөөлдөг. Мөн сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн хүмүүсийн хувьд уушгины уян хатан чанар, агаарыг бүрэн гаргаж, авах уян хатан чанарт өөрчлөлт ордгоос болоод агаарын бохирдолтой үед амьсгалын замын бөглөрөлт өвчнөөр өвдөх нь их байдаг. Мөн ажлын орчноос их шалтгаалдаг. Ялангуяа ноос ноолуур, химийн үйлдвэрийн орчинд ажилладаг, багш нар, лабораторийн эмч нар, түүхийн музейн ажилтан, номын санч зэрэг мэргэжлээс шалтгаалан өвдөх нь бий. Гэр бүлийн гишүүн нь тамхи татдаг, агаарын бохирдол нас ахих тусам өвчлөх магадлал нэмэгддэг.
Энэ өвчний тодорхойлолт нь архаг, давшингуй явцтай, агаар дамжуулах замын тодорхой хэсэг болон бүтнээр нь өөрчилдөг өвчин. Тамхи татдаггүй хэр нь астматай, уушгины архаг бөглөрөлтэй болчихсон хүмүүс бий. Үүний үндсэн шалтгаан нь дам тамхидалтад өртсөн байдаг. Гэрт нь тамхи татдаг хүмүүс байгаа бол энэ өвчнөөр өвдөх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт олон жил хотод амьдарч байгаа бол, гуравдугаарт ажлын орчин хүйтэн, гадаа байгаа зэрэг нь өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Харин астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин харшил, удамшлын шалтгаантай байж болох бөгөөд мөн л орчны нөлөөлөл бий. Уушгины бөглөрөлт өвчин нь ихэвчлэн агаарын бохирдол, тамхитай холбоотой бол астма нь удамшил болон харшлын шалтгаан давамгайлсан байдаг. Астма нь цаашлаад уушгины бөглөрөлт өвчний хүндрэл рүү шилждэг. Архаг бронхит нь удаан хугацаагаар ханиалгах ба уушгины бөглөрөлт өвчний анхны хэлбэр юм. Архаг бронхит, астмагаас бөглөрөлт өвчинд шилжүүлэхгүйн тулд эмчилгээ хийх боломжтой.
Гэрт нь тамхи татдаг хүмүүс байгаа бол энэ өвчнөөр өвдөх магадлал нэмэгдэнэ
Бөглөрөлт өвчин дотроо хэд хэдэн үе шаттай. Эхний хоёрт нь тухайн хүндээ зовиургүйгээр бүрэн эмчлэх боломжтой. Гурваас дээш шат буюу хүндрэл болоод ирэхээр эмчлэх боломж бага байдаг. Уушгины бөглөрөлт өвчин артерийн даралт ихсэх, чихрийн шижинтэй адил олон жил эмчилгээ, хяналт шаарддаг. Хэрэв хүндэрвэл амьсгалын дутагдалд орж, бусад бүх эрхтнүүд хүчилтөрөгчөөр дутагдаж үхэлд хүргэдэг. Харин тодорхой хяналт, дэглэмтэй, эмчилгээг таслахгүй байвал хөдөлмөрийн чадамж алдах нь бага.
Мөн жин ихтэй байх нь уушгины өвчин үүсэх бас нэг шалтгаан болдог. Яагаад гэхээр хэвлий том байна гэдэг уушгины тэлэх чадвар, цээжний багтаамжийг багасгадаг. Энэ нь агаарын бохирдолтой орчинд амьдарч байгаа бидэнд уушгины өвчнөөр өвчлөх үндсэн шалтгаануудын нэг болж байна. Бүх зүйл хоорондоо уялдаатай. Уушгины бөглөрөлт өвчний улмаас агаарын бүрэн авч, бүрэн гадагшлуулж чадахгүй, агаарын урсгал чөлөөтэй байж чадахгүй нөхцөлд зүрх судас, бөөр, тархи гээд бүх эрхтэн хүчилтөрөгчөөр дутагдаж, өвчлөх үндэс, хүндрэл болгох үндсэн шалтгаан болдог.
ХҮЙТЭН, ОЛОН ЖИЛ АГААРЫН БОХИРДЛООСОО САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МАНАЙ УЛС ТАМХИ ТАТДАГГҮЙ ОРОН БОЛОХОД БУРУУДАХГҮЙ
-Жил, хоёр жил ханиалгасан гэх зовуурьтай ирдэг хүмүүс байдаг гэсэн. Удаан явцтай, хөдөлмөрийн чадвар тэр бүр алдуулаад байхгүй учраас иргэд хойрго хандаад байна уу.
-Уушгины архаг бөглөрөлт, астма зэргийг иргэд үл тоодог. Ханиалгаж байгаад эдгэчих юм шиг санадаг, хөдөлмөрийн чадварыг бүрэн алдуулдаггүй учраас хүн ханиалгаад л ойр зуурын эмээр аргацаагаад байдаг. Жил, хоёр жил ингэж ханиалгасан хүмүүс байна. Бидний агаар дамжуулж байгаа зам бүдүүнээс нарийн хүртлээ хэмжээ, хэлбэртэй байдаг. Тэгэхээр ханиалгалт давтамжтай үргэлжлээд байх тусам энэ хэлбэр өөрчлөгдөж байдаг. Хэлбэр өөрчлөгдөж байна гэдэг агаарын урсгал дулаан чийгшүүлэх байдал, чанар өөрчлөгдөж хоёрдогч халдвар, хатгалгаа үүсэх шалтгаан болдог.
Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин харшил, удамшлын шалтгаантай байж болох бөгөөд мөн л орчны нөлөөлөл бий
Тэгэхээр хэр удаан ханиалгаж байна, давтамж хэр ойрхон байна, ханиалгахдаа цэртэй байна уу, амьсгал давхцаж байна уу, амьсгалын төгсгөлд жижиг шуугиан байна уу, ханиалгахгүй хэр нь алхахад амьсгаадаж байна уу гэдгийг анхаарч байх хэрэгтэй. Тэгэхгүй бол сүүлдээ хөдөлж, явж ч чадахгүй хэмжээнд хүртэл хүндэрдэг. Дээр нь хүчилтөрөгчийг эд эрхтэнд дамжуулах чадвар буурснаар амьсгалын дутагдал бий болдог. Тиймээс үзүүлж нарийн шинжилгээ өгөх, эмчилгээгээ бүрэн хийлгэх, дээрээс нь тамхинаас гарах, гарч чадахгүй юм аа гэхэд татаж буй тамхиныхаа тоог 50-60 хувь багасгах хэрэгтэй.
Дээр нь ийм төрлийн өвчтэй хүмүүс өвчнөө мэдэж байгаа хэр нь эмчилгээг зөв хийхгүй дур мэдэн эмчилгээ хийх нь элбэг байна. Ингэснээр эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байхаас гадна дараагийн хүндрэлүүд гардаг.
Зарим хэсэг нь эмийг тогтмол, өдөр тутам хэрэглээрэй гэхээр залхаад хаячихдаг. Гэтэл хаях тусам эмчлээд, эмчлээд ахиц, үр дүн гарахгүй хэлбэр рүү шилжих нь ихэснэ гэсэн үг. Тэгэхээр тодорхой тунгаар, хугацаагаар зайлшгүй хэрэглэх эмийг хэрэглэж, эмчийн хяналтан дор байвал хүндрэл гарахгүй.
-Тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэдэг шүү дээ.
-Электрон тамхи хэрэглэх, никотин багасгах гэх мэт арга хэрэглэж байна гэх зэргээр хүмүүс аргацаадаг. Гэтэл электрон тамхи чинь химийн нэгдэл шүү дээ. Химийн бодис байгаа учраас салстаар шимэгдэх нь их. Манайх шиг хуурай, хүйтэн уур амьсгалтай нөхцөлд химийн нэгдэл салстаар шимэгдэх хоруу чанар нь өндөр. Дэвшилтэт зүйл хэрэглэж байна гэж бодож байгаа боловч тухайн улс орны нөхцөлд тохирох эсэх асуудал бий.
Тамхины тоог эрс цөөлж, гарах хэрэгтэй. Манайх шиг хүйтэн, агаарын бохирдлоосоо олон жил салж чадахгүй байгаа улсад тамхи татдаггүй улс байхад ч бараг болохоор байна. Гэтэл дунд сургуулийн хүүхдүүд, эмэгтэйчүүд өндөр хувьтай тамхи татаж байгаа нь үнэхээр аюул болоод байна. 14-17 насныхан дунд тамхидалт 30-аас дээш хувь. Хүйсийн ялгаа бараг байхгүй байна.
Насанд хүрэгчдийн хувьд ч ялгаагүй эрэгтэй, эмэгтэйчүүд адилхан өндөр хувьтай байна гэдэг уушгины бүх өвчний үндэс гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Тамхины нөлөө энэ олон өвчнөөс гадна бүх хавдрын шалтгаан болж байдаг. Өвчлөлийнхөө хувьд, нас баралтын хувьд уушгины архаг бөглөрөлт, астма тэргүүлэхгүй байгаа ч гэсэн судлаачдын үзэж байгаагаар агаарын бохирдол өндөртэй улс орнуудын хувьд 10 жилийн дараа нийт хүн амын 60-аас дээш хувьд илэрнэ гэж байна.
Дэвшилтэт зүйл хэрэглэж байна гэж бодож байгаа боловч тухайн улс орны нөхцөлд тохирох эсэх асуудал бий
-Тамхи татдаггүй хэр нь багтраа өвчинтэй байх тохиолдол байдаг гэлээ. Гэтэл олон жил тамхи татаж байгаа хэр нь уушгины ямар нэг асуудалгүй гэх хүмүүс ч бас бий.
-Уушгины архаг бөглөрөлт өвчний хувьд тамхи татдаггүй хүнд өвчлөх магадлал 20 хувьтай гэж үздэг. Үндсэн шалтгаан нь ажлын орчин, дам тамхидалт, агаарын бохирдол байж болно. Тамхи татдаг ч гэсэн уушгины ямар нэг өвчлөлгүй гээд байгаа нь татаж буй тамхины тооноос хамааралтай. Олон жил тамхи татсан ч өдөрт татах тамхины тоо бага байдаг. Дээр нь бусад буюу хатгалгаа, уушги усжих, амьсгалын дээд замын өвчнөөр өвчилсөн тоо нь цөөн байх зэрэг нь нөлөөлдөг. “Олон жил тамхи татаж байгаад тамхинаас гарчихсан. Би уушгины өвчнөөр өвдөх үндэслэлгүй л хүн дээ” гэж хүмүүс орж ирдэг. Үүний шалтгаан нь юу гэхээр хэдийгээр тамхинаас гарсан ч олон жил өдөрт татах тоо нь их байсантай холбоотой. Уушгины хавдрын эхлэл нь тамхи, агаарын бохирдол гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тамхи татдаг хүмүүсийн 60 хүртэл хувь нь уушгины архаг бөглөрөлт өвчин, астма өвчнөөр өвчлөх магадлалтай.
Эмчлэх гэдэг зөвхөн эмч нарын хийх ажил биш. Тухайн өвчтөний хувийн дэглэм бас чухал нөлөөтэй. Угаас бид агаарын бохирдолтой орчинд амьдарч байна, удаан хугацаагаар ийм орчинд амьдрах тусам энэ өвчнөөр өвчлөх эрсдлийг өндөр болгож байгаа юм. Мөн тамхи татаж байгаа хүн бүр энэ өвчнөөр өвчилдөг гэж хэлэхгүй ч жил ирэх тусам эрсдэл, магадлал өндөрсгөж байгаа юм.
ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИСЫГ БИТҮҮМЖИЛЖ, ТЭЖЭЭВЭР АМЬТНААС АЛЬ БОЛОХ ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ
-Багадаа олон удаа хатгалгаагаар өвдөж байсан бол насанд хүрээд бөглөрөлт өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэж хэллээ. Сүүлийн хэдэн жилд нийслэлийн эмнэлгүүд хатгалгаа өвчнөөр хэвтэх хүүхдийн тоо хэтэрч, олон дахин тусч буй хүүхдүүд ч их байгаа шүү дээ.
-Манай улсын хувьд 10-20 жилийн дараах уушгины өвчлөл нэлээн өндөр хувьтай байх нь ойлгомжтой байна. Яагаад гэхээр агаарын бохирдол, тамхидалтын асуудал дээр хувь хүн, нийгэм талаасаа ч анхаарахгүй бол бидний ирээдүй хэцүү байна. Насанд хүрсэн хүн бол харьцангуй хамгаалах боломж байна. Гэтэл хүүхдүүдийн хувьд хэцүү. Жилд хэдэн удаа өвдөж байна, хэдэн жил агаарын бохирдолтой орчинд амьдрах вэ, цаашлаад гэр бүлд тамхидалтын нөлөө ямар байна, өөр өвчнөөр өвдөх, биеийн эсэргүүцэл сулруулах өөр нөхцөлүүд бий болж байна гэхээр уушгины архаг бөглөрөлт өвчин, астма улам нэмэгдэнэ гэсэн үг.
Тамхи татдаг хүмүүсийн 60 хүртэл хувь нь уушгины архаг бөглөрөлт өвчин, астма өвчнөөр өвчлөх магадлалтай
Тэгэхээр эцэг эхчүүд энэ тал дээр анхаарал тавих ёстой. Наад зах нь хүүхдийнхээ хажууд, гэртээ тамхи татмааргүй байна. Хоёрдугаарт таны хүүхэд тамхи татаж байна уу гэдэгт анхаарал тавих хэрэгтэй байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр дунд сургуулийн буюу долдугаар ангиас дээш хүүхдүүдийн 42 хүртэлх хувь нь тамхи татаж байна гэж үзээд байна. 16-аас дээш насны хүүхдүүдийг ямар хугацаагаар ханиалгаж байгааг анхаарал тавих хэрэгтэй. Багадаа харшилтай байсан, олон удаа хатгалгаагаар өвдөж байсан хүүхдүүдэд илүү их анхаарах хэрэгтэй. Шөнө унтахдаа цээж нь шуугьж байна уу, удаан хугацаанд ханиалгаж байна уу гэдгийг анзаарч байх хэрэгтэй. Эрт оношлуулахын тулд шинж тэмдэг илрэнгүүт эмчид хандах хэрэгтэй.
Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуулийн амралтын үеэр агаарын бохирдолтой орчноос холдуулж агаарт гаргаж байх хэрэгтэй. Гэхдээ хүйтэн агаарт байлгаж болохгүй, дулаан, нэг температуртай, харшлын нөлөө багатай орчинд хүүхдийг байлгах хэрэгтэй. Зундаа наранд сайн байлгах хэрэгтэй. Говьд тоостой гээд байдаг боловч говийн аймгуудад астматай хүн маш цөөн. Уушгины бөглөрөлт өвчин ихэвчлэн хангайн бүсэд, хот төвлөрсөн газар их байдаг. Хуурай агаартай ч нарны тусгал бүх өвчинг эмчилдэг. Наранд гаргаж, элсэн дээр тоглуулах маш сайн. Манайхан хүүхдийг агаарт гаргаж байна гээд аль болох ус, ургамалтай газар байлгах гэдэг. Гэтэл ургамал, устай газар байх тусмаа харшлын нөлөөлөл их байдаг. Харшилтай хүүхдүүдийг хуурай, нар ихтэй, тоос багатай газар байлгах хэрэгтэй.
-Астма харшлын гаралтай гэж хэлж байсан. Хүүхдийнхээ хажуу тамхи татахгүй ч орц, тагт дээрээ тамхи татах нь харшлын шинж тэмдэг үүсгэж байдаг гэж сонсож байсан юм байна.
-Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Гэрт татаагүй байсан ч тамхины утаа, үнэр гэрт тодорхой хэмжээнд хадгалагдаж байдаг нь хүүхдэд муугаар нөлөөлдөг. Ялангуяа хүүхэд бага байх тусам өвчлөх магадлал өндөр байдаг. Нөгөө талаар гэр бүлийн гишүүдийн анхаарах гол зүйл нь тэжээвэр амьтан. Нохой, муур тэжээх загасны хоол маш их харшил өгдөг, астма үүсэх үндсэн шалтгаан болдог. Уушгины бөглөрөл, астма өвчин хүнийг өдрөөс өдөрт, жилээс жилд туйлдуулдаг өвчин. Тиймээс үүнд нөлөөлж байгаа зүйлсийг багасгах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтээр анхаарч байна. Үүний тулд хувь хүн өөрийн зүгээс шалтгаалах зүйлс болох тамхи татахаа болих, больж чадахгүй бол өдөрт татах тоогоо багасгах, тэжээвэр амьтнаас татгалзах хэрэгтэй. Нохой мэдээж хүний сайн нөхөр, хайртай байдаг. Гэтэл тэдний үс өдөрт хэдэн зуугаараа унаж, хүний амьсгалын замаар орж харшлын үндсэн шалтгаан болж байдаг. Тэжээвэр нохойны зориулалтын хоолыг гэрт хадгалахад гардаг үнэр зэрэг орно.
Дээр нь нохойны шүлс, шээс, ялгадсаас эргээд харшил үүсдэг. Удаан хугацаагаар, ялангуяа гадаа гарангуут ханиалгаж байгаа хүмүүсээс авсан судалгаагаар ихэнх нь гэрийн тэжээвэр амьтантай байдаг. Нэг төрлийн хүйтний харшил. Харшил байна гэдэг чинь астма болох эрсдэлтэй гэсэн үг.
Манайхан хүүхдийг агаарт гаргаж байна гээд аль болох ус, ургамалтай газар байлгах гэдэг. Гэтэл ургамал, устай газар байх тусмаа харшлын нөлөөлөл их байдаг
-Орчны нөлөөлөл гэснээс цэвэрлэгээний бодис, тэр тусмаа угаалгын нунтгийг битүү орчинд хадгалах хэрэгтэй гэдэг юм билээ. Гэтэл ихэнхдээ айлууд угаалгын нунтгийн амсрыг хаахгүй байх нь элбэг.
-Цэвэрлэгээний бодисын талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Айлуудын угаалгын өрөө бүхэл бүтэн “мини дэлгүүр” болтлоо цэвэрлэгээний бодисоор дүүрсэн байдаг. Гэтэл өдөрт хүүхдүүд гэлтгүй томчууд ариун цэврийн өрөөнд хэдэн удаа ордог билээ. Тэр бүртээ л элдэв харшил үүсгэгчид өртөж байна гэсэн үг.
Угаалгын нунтгийг битүүмжилж, аль болох тусад нь байлгах хэрэгтэй. Хүн ордоггүй өрөө эсвэл тагтан дээрээ тусад нь хадгалж байх нь илүү зохимжтой. Болж өгвөл хүн их ордог угаалгын өрөөнд аль болох цэвэрлэгээний бодис хадгалахгүй байх хэрэгтэй.
-Удаан хугацаагаар ханиалгавал эмнэлэгт хандаж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн. Удаан хугацаа гэж хэр хугацааг хэлж байна вэ?
-Нэг болон түүнээс дээш сар ханиалгаж байгаа бол сүрьеэгийн шинжилгээ заавал хийлгэ гэсэн уриа байдаг. Тэгэхээр та сараас дээш хугацаанд ханиалгасан бол заавал эмчид очих ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Уушгины архаг өвчин эхлэх суурь тавигдаж байна уу, эсвэл сүрьеэгийн халдварын үе эхэлж байна уу гээд зөв оношлох нь чухал.
-Нэгэнт л хот суурин газар амьдарч байгаа учраас агаарын бохирдолд өртөх нь мэдээж. Тамхинаас гарахаас гадна өөр ямар урьдчилан сэргийлэх арга хэрэглэж болох вэ?
-Гадны оронд хүйтэн эхлэнгүүт амны хаалт зүүдэг. Манайхан ч сүүлийн үед шүүлтүүртэй маск зүүдэг болчихсон байна. Энэ бол нэг төрлийн хамгаалалт. Гадаад орчинд нөлөө үзүүлж чадахгүй бол бид дотоод орчны агаарын чанарыг сайжруулах тал дээр анхаарах нь чухал.
-Та түрүүн агаарын бохирдол өндөртэй улс орнуудын хувьд 10 жилийн дараа нийт хүн амын 60-аас дээш хувьд уушгины архаг бөглөрөлт, астма илэрнэ гэсэн. Манайх энэ тал дээр хийсэн судалгаа байдаг юм болов уу?
-Манайд судалгаа хийгддэггүй. Хүн амыг хамарсан том судалгаануудыг хийхгүй байна. Өндөр хөгжилтэй орнууд судалгаа хийгээд зайлшгүй анхаарах цаг болж гэсний үндсэн дээр арга хэмжээ авч, өвчлөлөө бууруулж чадаж байна. Гэтэл манайд эсрэгээрээ жилээс жилд ихсээд байна. Энэ өвчлөлийн талаар эрүүл мэндийн тоон судалгаа бодитой гарахгүй байна шүү дээ. Яагаад гэхээр зарим газар оношлох багаж, тоног төхөөрөмж нь дутагдалтай байна. Өвлийн улиралд нийтийг хамарсан том судалгаа хийгдэхгүй байгаа биз дээ. Агаарын бохирдол гээд хашгираад байгаагаас хүн амын хэдэн хувь нь астма өвчтэй, хэдэн хувь нь агаарын бохирдлын үед өвчилж байна гэсэн тоон судалгаа өнөөдрийг хүртэл алга. Энэ асуудалд хүч, мөнгө зарж чадахгүй л байна шүү дээ. Хүн амын хэдэн хувь нь өвчлөлд өртөж, ямар өвчин давамгайлж байгаа юм, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй байна.
Сараас дээш хугацаанд ханиалгасан бол заавал эмчид очих ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй
Одоо бол эмч нарын бүртгэсэн тоон мэдээллээр дүн гаргаж байна. Гэтэл зарим газар багажгүйгээр үзлэгээр онош тавьж байна. Дээр нь эмнэлэгт хандаж байгаа нь хэд хандахгүй байгаа нь хэд юм гээд асуудал байна. Ялангуяа агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь эмнэлэгт хандах боломжгүй байна.
Уушгины сүрьеэгээр өвчлөөд эдгэрсэн мөртлөө удаан хугацаагаар ханиалгаж, амьсгаадаж байгаа өвчтөнүүд буцаад л сүрьеэгийн эмчдээ ханддаг. Тэгэхээр тодруулах шинжилгээ авах төхөөрөмж дутагдалтай байдаг. Тэгэхээр дүүргийн эмнэлэгтээ ханддаг. Дүүргийн эмнэлэг буцаагаад сүрьеэгийн эмч рүү нь явуулах гэх мэтээр хаана очихоо мэдэхгүй хаягдаж байгаа хүмүүс байна. Тэгэхээр дараагийн хүндрэл буюу нас барах нөхцөл бий болж байна.
Бид ямар нэг өвчнийг эрт үед нь эмчилбэл эмчилгээний үр дүн өндөр, хүмүүст сэтгэл санаа санхүүгийн тал дээр эерэг төдийгүй эмч нарт ч урамтай байна. Хэдий чинээ хожуу үед нь илрүүлнэ төдий чинээ дагалдах хүндрэл ихтэй, санхүүгийн хувьд ч гарлагатай. Агаарын бохирдол их байна, арга хэмжээ авч чадахгүй байна гэдэг. Тэгэхээр бид хурдан хугацаанд бууруулж чадахгүй бол хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч, эрт оношлох тал дээр анхаарах хэрэгтэй.
Хоёрдугаарт эмчилгээний асуудал дээр хүндрэлтэй байна. Эмийн олдоц муу байна. Ууж хэрэглэхээс илүү цацлага, утлага эмчилгээ илүү амар, үр дүн өндөртэй байдаг. Гэтэл манайд утлагаар хэрэглэж байгаа цөөн төрөл, цацлага бараг байхгүй байна. Тэгэхээр эмийн компаниуд энэ тал дээр анхаарах нь зүйтэй болов уу. Муугаар бодоход сандарсан үед таблеткан эмний үйлчлэх хугацаа удаан шүү дээ. Уушгины бөглөрөлт, багтраа өвчин гэнэт боож, унадаг. Гэтэл тэр үедээ хэрэглэх эм нь энгэрт нь алга шүү дээ.
Бөглөрөлт өвчин гэхэд утлага, цацлага эмийг давхар хэрэглэхгүй бол ганц дан эм үр дүн муутай байдаг. Хүндэрсэн үед тариа, цацлага, утлага гээд олон төрлөөр хэрэглэх шаардлага гардаг зовлонтой өвчин шүү дээ. Гэтэл тэр эмнүүд нь чөлөөтэй олдохгүй, үнэтэй байна. Иргэдийн хувьд гаднаас захиж авах нь бий. Гэтэл орц, найрлага нь өөр учраас эмчтэй уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй байна. Тиймээс үүнийг чөлөөтэй оруулах хэрэгтэй. Гарахаар л багтарчих гээд байдаг хүмүүс яах юм өвөлдөө дөрвөлжин байшиндаа сууж байхаас өөр аргагүй болж байна. Тийм хэмжээнд хүрэхгүйн тулд эрт оношлох хэрэгтэй байна. Эрт оношлохын тулд шинж тэмдэг илрэнгүүт үзүүлж, оношлуулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.