Сар шинээр ажиллах үйлчилгээний байгууллагуудын ЦАГИЙН ХУВААРЬ

А.Мишээл GoGo.mn

2018-02-15 10:35 GMT+8

Сар шинээр ажиллах үйлчилгээний байгууллагуудын ЦАГИЙН ХУВААРИЙГ танилцуулж байна.

Тухайлбал, Нарантуул худалдааны төв хоёрдугаар сарын 16-ны өдрөөс 23-ыг дуустал  амарч, 24–ний өдрөөс эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 06.00–18.00  цагт  ажиллаж, шинийн 1 буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс 22-ныг дуустал амраад, 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Байгууллага Цагийн хуваарь
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД  
Хүнсний дэлгүүрүүд  15–нд 09.00–24.00  цагт ажиллана, 16, 17, 18 –нд амарч, 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин” салбар дэлгүүрүүд

 Битүүн буюу 15–нд бүх хайпермаркет, супермаркетууд 09.00–22.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу энэ сарын 16–нд амарна.

Шинийн 2–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 11.00 -20.00 цагийн хооронд ажиллана.

Шинийн 3 буюу хоёрдугаар сарын 18-наас эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний дэлгүүрүүд 

15–нд 08.00-22.00, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана.

Шинийн 1 буюу хоёрдугаар сарын 16-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00-20.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 17-нд 10.00-22.00 цагт ажиллана.

Шинийн 1, 2, 3 буюу 02 дугаар сарын 16, 17, 18-нд бөөний төвүүд амарна.

Шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 18, 19-нд “Сансар” супермаркетууд 09.00-22.00, “Сансар -9” бөөний төв 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээ  дэлгүүрүүд   битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00–21.00 цаг хүртэл ажиллаж,  сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын  16-нд 13.00–21.00, шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 09.00 -21.00, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-нд 09.00-23.00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Миний дэлгүүр” ХХК-ний  “Миний сүлжээ  дэлгүүрүүд битүүн буюу 02 дугаар сарын 15–нд  08.30–22.00  цагт ажиллаж,  сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 17-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Е -Маrt” их дэлгүүр  битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16–нд амраад, шинийн 2, 3 буюу 02 дугаар сарын 17, 18-нд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 “Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 15-нд 10.00-19.00  цагт  ажиллаж ,  02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 23-ыг дуустал  амарна. 02 дугаар  сарын 24–ний өдрөөс эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв  битүүн буюу 02 дугаар сарын 15-нд 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,  02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд амарна. 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 15–нд 09.00-19.00 цаг хүртэл   ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар 16, 17, 18, 19 -нд амарч, 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.     
“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд буюу 02 дугаар сарын 15-нд 06.00–18.00  цагт  ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдрөөс, 02 дугаар сарын 22-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 23–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах  02 дугаар сарын 15–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1, 2, 3, 4 буюу 02 дугаар сарын 16.17.18.19-нд амарч, 02 дугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд  02 дугаар сарын 15-нд 10.00-21.00 цагт ажиллаж,  02 дугаар сарын 16, 17, 18–ны өдрүүдэд  амраад, 02 дугаар сарын  19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НИЙТИЙН ХООЛ  
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд  15–нд  бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 16, 17,18 –нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд  Шинийн 1 буюу 02 дугаар сарын 16-ны өдөр цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд   15–нд 15.00–24.00 цагт  ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18–нд амраад, 02 дугаар сарын 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх цайны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ  
Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд  15–нд  2 ээлжтэй салон 09.00–21.00  цаг, 1 ээлжтэй газар 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 16,17, 18-ны өдрүүдэд амарна.
Үсчин, гоо заслын “Парадокс” салон 16-нд 10.00-24.00 цаг хүртэл ажиллана.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд  15–нд  09.00–17.00  цаг хүртэл  ажиллаж, 02 дугаар сарын 16.17.18-ны өдрүүдэд амарна. Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн  цагийн  хуваарийн  дагуу  ажиллана.

 

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 279 санал өгсөн байна.

Дээшээ