“Apple” компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук ногдол ашгаа нэмэгдүүлнэ гэдгийг жил тутам болдог хөрөнгө оруулагчдын уулзалтынхаа үеэр онцоллоо. Хөрөнгө оруулагчид түүнээс “Apple” энэ онд АНУ-д олон тэрбум ам.долларыг эргэн төвлөрүүлсэнтэй холбоотойгоор нэмэгдэл ногдол ашиг хуваарилах боломжийн талаар асуусан байна.
Хариуд нь "ТУЗ-ийн шийдвэрээр тус компани жил бүр ногдол ашгийн хэмжээг өсгөх чиглэлд анхаарч байгаа" гэж Тим Кук тайлбарлажээ. Үүнээс гадна “Apple” компани аппликэйшн болон бусад төхөөрөмжүүдээрээ дамжуулан эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Түүнчлэн Гүйцэтгэх захирлын хувиар өөрийгөө орлох дараагийн удирдагчийг бэлдэх нь Тим Кукийн хувьд хамгийн чухал ажлуудынх нь тоонд зүй ёсоор багтаж байна.
Б.Ариунболд