Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани 2017 оны үйл ажиллагааны шинэчилсэн мэдээг танилцууллаа. Тус компани өнгөрсөн онд Зүүн Цагаан суварга, Баян тал, Аргалант гурван талбайд нийт 6878 метрийн 22 цооног өрөмдсөн байна. Энэ оны хээрийн ажил ирэх сард эхлэх товтой байгаа аж. Гол үйл ажиллагаагаа “Зүүн Цагаан суварга” болон “Хүрэл үнэг” төслүүдэд төвлөрүүлнэ гэж албан мэдээлэлд онцолжээ.
“Kincora Copper”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Спринг "Өнгөрсөн жилийн хайгуулын ажлын үр дүн энэ оны үр дүнд эерэгээр нөлөөлнө" гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тус компанийн хувьцааны ханш 2017 он гарснаас хойш энэ оны хоёрдугаар сар хүртэл 46 хувиар унаад байгаа юм. Дашрамд дурдахад, “Монголын алт корпораци” Цагаан суваргын төсөлд 377 сая ам.долларын санхүүжилтийг нь оруулаад байгаа юм. Тус компани олон улсын зах зээлд бонд гаргаж 200 сая ам.долларын хөрөнгө татахаар ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Э.Эрдэнэтуяа