"Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд хоёр цаначин өрсөлдлөө.
ОУХМ Ч.Отгонцэцэг өчигдөр 10 км-ын зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарлаа.
ОУХМ Ч.Отгонцэцэг нь Монгол улсын аваргаар 29 удаа шалгарч байсан. Тэрбээр"Сочи-2014" Олимпийн наадамд эх орноо төлөөлөн уралдаж байсан туршлагатай тамирчин юм.
Тэрээр "Пёнчан-2018" Олимпиийн наадамд оролцох эрхийг өнгөрсөн оны ДАШТ-ны "B" ангиллын шагналт IV байр болон Финланд улсын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад зохион байгуулагдсан олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай уралдан баталгаажуулсан юм.