Болгар улсын Софи хотноо энэ сарын 10-11-нд Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтдаг уран сайхны гимнастикийн “Олимпия-74” тэмцээн болжээ.
Энэ тэмцээнд амжилттай оролцсон Монголын уран сайхны гимнастикийн холбооны тамирчин хүүхдүүдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тамирчин хүүхдүүд оролцсон төрөл, дасгал бүртээ тэргүүлэгч байж медаль хүртсэн бөгөөд нийт 9 алт, 6 мөнгө, 4 хүрэл медалиар энгэрээ мялаасан бахдам амжилтыг үзүүлжээ.
Гимнастикийн баг тамирчид маань ялалтын буухиагаа үргэлжлүүлэхээр Эстони улсын Тарту хотноо хоёрдугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохиогдох “Miss Balentine-2018” олон улсын тэмцээнд оролцох юм.
Москва хотоор дамжин өнгөрсөн бяцхан тамирчдаа ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны хамт олон тосож угтан үйлчилсэнд багш, эцэг эхийн төлөөлөл талархал илэрхийлжээ.