ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид хэвлэл, мэдээллийн кампанит ажлаа эхлүүллээ. Сонгуульд оролцохоор нэрээ баталгаажуулсан найман нэр дэвшигч сонгууль хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд сонгогчидтой уулзаж, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцох юм. Харин нэр дэвшигчдийн дунд болох телевизийн мэтгэлцээн ирэх долоо хоногоос эхэлнэ.
Хоёрдугаар сарын 26-нд товлогдсон анхны мэтгэлцээнд Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский, Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин, Өсөлтийн намаас нэр дэвшигч Борис Титов нар оролцох ажээ. Харин бие даан нэр дэвшигч Владимир Путин энэ мэтгэлцээнд оролцохгүй юм байна. Гол мэтгэлцээнүүд сонгуулийн өмнөх долоо хоногт болохыг ажиглагчид онцолжээ. Бүх Оросын олон нийтийн судалгааны төвөөс (ВЦИОМ) мэдээлснээр Владимир Путин урьдчилсан байдлаар сонгогчдын 71.5 хувь буюу олонхын саналаар тэргүүлж байна.
Н.Номин-Эрдэнэ