Ангараг гаригийг колончлох уралдааны хамгийн “залуу” өрсөлдөгч нь Арабын Нэгдсэн Эмират. Газрын тосоор бүрдүүлсэн их хөрөнгөөрөө Арабын Нэгдсэн Эмират өөрсдийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон гэдгээ дөрвөн жилийн өмнө зарлаж байв.
Эрх баригчид 2021 он гэхэд Улаан нүдэн гариг руу анхны хөлгөө нисгэх бол, 99 жилийн дараа Ангараг дээр хүн сууришуулах төлөвлөгөөтэй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус улс энэхүү хөтөлбөртөө 20 тэрбум дирхам буюу ойролцоогоор 13 их наяд төгрөг зарцуулжээ.
Ингэснээр газрын тос, байгалийн хийд түшиглэсэн эдийн засгаа шинэ, дэвшилтэт технологийн салбараар солих юм. Мухаммед бин Рашидын сансрын судалгааны төвийн Шинжлэх ухаан, технологи хариуцсан туслах захирал Салем Хумайд АльМарри “Бид өөрсдийн хөлөг, хиймэл дагуулаа бүтээж, өөрсдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Дубайн хөгжүүлсэн Халифасат хэмээх Араб инженерүүдийн бүтээсэн хиймэл дагуул энэ оны сүүлээр Японоос хөөрнө. Үүний өмнө 2009, 2013 онуудад Арабын Нэгдсэн Эмират өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөж байсан хэдий ч Өмнөд Солонгостой хамтран бүтээж байжээ.
Тухайн үед Арабын Нэгдсэн Эмиратад хиймэл дагуул бүтээх хүний нөөц хангалттай байгаагүй бол одоо ажил горилогчид нь орон тооноосоо давсан аж. Сансрын судалгааны төвийн 200 ажилтан бүгд Эмиратын иргэн юм байна.
Харин ирэх 10-15 жилийн хугацаанд дээрх сансрын нисэгчдээ Олон улсын Сансрын станц руу хөөргөх юм
Эдгээрээс гадна Улаан нүдэн гариг руу хөлөг илгээх анхны Арабын улс болох зорилго өвөртөлж байгаа хэдий ч өөрсдийн гэсэн пуужингийн технологи байхгүй учраас Мицүбиши, SpaceX зэрэг компаниудын пуужинг ашиглах юм.
Эхний ээлжид Ангарагийн тойрог зам руу 2020 онд хөлөг илгээх бол 2021 он буюу Арабын Нэгдсэн Эмират байгуулагдсаны 50 жилийн ойтой давхцуулах гаригийн гадаргуу дээр хөлөг газардуулна.
Төслийн ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа талаар төслийн менежер Омран Шариф өнгөрсөн долоо хоногт хэлжээ. Гаригийн тойрог замд ажиллах хиймэл дагуул Ангарагийн агаар мандлыг судалж, улирлын өөрчлөлтийг хянах юм.
Энэ бүх мэдээлэл нь олон улсад нээлттэй байх бөгөөд ирээдүйд Эмиратчуудыг илүү шинжлэх ухааны салбарт сонирхолтой болгох зорилготой аж.
Үүний эцэст Арабын Нэгсдэн Эмиратын хамгийн том амбицтай төсөл бий. 2117 оноос Ангараг дээр анхны хүний гараар бүтээсэн хотыг байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират иргэнээ сансарт нисгэхээр зорьж байгаа.
17-67 насны 3000 гаруй хүн сансрын нисэгч болохоор бүртгүүлсний 25 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ихэнх нь шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн дээд боловсролтой хүмүүс юм.
Эдгээр хүмүүсээс дөрөв нь сонгогдож, 2-4 жилийн хугацаатай сургалтад хамрагдах бөгөөд сансрын нисэгч бэлтгэх ажилд НАСА, Роскосмос, Европын Сансар судлалын агентлагуудаас тусламж хүсчээ. Харин ирэх 10-15 жилийн хугацаанд дээрх сансрын нисэгчдээ Олон улсын Сансрын станц руу хөөргөх юм.