Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр жил бүр уламжлал болгон зохиодог ахмадуудаа хүндэтгэх золголт өнөөдөр боллоо.
Амьдралынхаа ихэнх хугацаа, залуу идэр насаа театрын урлагт зориулсан үе үеийн уран бүтээлч ахмадуудаа залуу үеийн төлөөллүүд эрхэмлэн дээдэлдэг театрынхаа алтан тайзнаа золгоцгоов.
Золголтыг УДЭТ-ын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нээж, үг хэлэв. Тэрбээр “Бид олон шинэ уран бүтээл толилуулахаар төлөвлөн, урам зоригтой ажиллаж байна. Их хааны үеийн үндэсний түүхэн бүтээл туурвина. Энэ жил олон тэгш ой давхцаж буй учир тэдгээрийн хүрээнд олон сайхан ажил төлөвлөн ажиллаж байна” гэв.
Захирлыг үг хэлсний дараа "Гандантэгчинлэн" хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц сан тавьж ирсэн зочдод ном айлтгалаа.
Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Сувд сүүн цацал өргөн эрхэм зочдоо тайзнаа урьж эсгий хаалгаар оруулав.
Ахмадаа хүлээн авах золголтын коммисын дарга, УДЭТ-ын жүжигчин, УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар, Манай хамт олон жил бүр ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэн золгодог. Золголтод жүжигчин, найруулагч, арын албаны ажилчид нийлээд 55 ахмад настан хүрэлцэн ирсэн. Уран бүтээлийн хувьд манай хамт олон энэ сарын 27-нд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан "Би эндээс явахгүй" жүжгийг анх удаа тайзнаа тоглох гэж байна” хэмээв.
Золголтын үеэр энэ жил 70 нас хүрсэн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Сувд, Ардын жүжигчин, УДЭТ-ын жүжигчин П.Цэрэндагва, СТА Ч.Ранаажав, СТА УДЭТ-ын зохион байгуулагч Х.Нансалмаа, СТА УДЭТ-ын оёдлын мастер Д.Итгэл нарт хүндэтгэл үзүүлж, амар тайвны бэлгэдэл цэнхэр хадаг өргөн барив.
Театрын залуу уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлж, тойрон бүжиг бүжив.
С.Отгонжаргал