Гадаадын төдийгүй дотоодын жуулчдыг татдаг, байгалийн өгөгдөл, ил музей олонтой, хөгжлийн тэргүүлэх салбаруудынхаа нэгээр аялал жуулчлалыг тодорхойлсон Өмнөговийг “Монголоороо аялъя” буландаа онцоллоо. Засгийн газар ирэх жилүүдэд “Аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлж, нийслэл, баруун, зүүн, төв, говийн гэсэн таван хэсэгт тухайн газар орны онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй.
Энэ хүрээнд говийн бүсэд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын гол цөм нь Өмнөговь руу чиглэж байгаа бол орон нутгийн удирдлагууд нь ч аймгийнхаа газар нутгийг гурван бүсэд хувааж, баруун, зүүн бүсийг аялал жуулчлал, соёл уламжлалын төв болгох зорилт дэвшүүлжээ. Өмнөговьд юу үзэж болох, аймгийн есөн гайхамшиг зэрэг улиг болсон мэдээллээс илүүтэй жуулчдад мэдлэг олгох, мэдвэл зохих зүйлсийг хүргэхийг зорилоо. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон “Гайхамшигт говь” ТББ-ынхнаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.
Аялагчдад санал болгодог гол чиглэлүүд (жуулчид хамгийн их зорьдог)
-Даланзадгад-Баянзаг-Даланзадгад. 350 км
-Даланзадгад-Хонгорын элс-Даланзадгад 650 км
-Даланзадгад-Хэрмэн цав-Даланзадгад 1050 км
-Даланзадгад-Ханбогд-Даланзадгад 975 км