УИХ-ын гишүүн Д.Гантулга иргэн Ч.Н-г хүчиндсэн гэх хэрэгтэй холбогдуулан хохирогчийн эгч Ч.Саранзаяа өөрсдөдөө авч үлдсэн даавууны хэсэг, дотуур хувцас зэрэг нотлох баримтыг хоёр долоо хоногийн өмнө шинжилгээнд өгчээ.
Улмаар орны даавуунд үлдсэн толбо, хохирогчийн дотуур хувцсанд үлдсэн зүйлийг Д.Гантулга гишүүний цус, шүлстэй харьцуулан ДНХ-ийн шинжилгээнд оруулахад 100 хувь тохирсон байна. Ингэснээр түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломж бүрдэж байгаа аж.
Хэргийг өнгөрсөн зун Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хаасан билээ.
Харин энэ талаар иргэн Ч.Саранзаяа УИХ-ын гишүүн Д.Гантулгыг албан тушаалаа ашиглан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд нөлөөлж, нотлох баримт устгуулсан гэж үзээд Авлигатай тэмцэх газарт хандан Д.Гантулга болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнг шалгуулах хүсэлт гаргасан.
Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн болон ДНХ-ийн шинжилгээний талаар хохирогчийн эгч Ч.Саранзаяатай ярилцлаа.
-Шинжилгээгээр хэргийн нотлох баримтад байсан зүйл УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНХ-тэй тохирсон гэж та мэдээлсэн. Энэ талаар тодруулъя?
-Анх ярьж байсан цагаан хэрэглэл болон дүүгийн маань дотуур хувцасны тайрдас надад байсныг би хадгалж байгаад хоёр долоо хоногийн өмнө гаргаад шинжилгээнд өгсөн. Бүх нотлох баримтуудыг шалгах шаардлагатай гээд хураалгасан юм. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас шүлс, цус авч ДНХ-ийн харьцуулсан шинжилгээ хийхэд тэдгээр нотлох баримттай 100 хувь тохирсон.
Хэрэг болсны дараа Шүүх шинжилгээний хүрээлэнд өгсөн шинжилгээний хариуг өөрчлөөд, нотлох баримтыг устгасан. Тиймээс өөртөө авч үлдсэн байсан нотлох баримтаа дахин шинжилгээнд оруулсан. Шинээр шинжээчийн баг томилогдоод прокурорын хяналттайгаар шинжилгээ хийгээд хариу нь гарсан.
Тухайн үед хүчин болсны дараа дүүгийн биеэс гарсан зүйл дотуур хувцсан дээр үлдсэн байсныг ДНХ-ийн шинжилгээгээр гаргасан.
-ДНХ-ийн шинжилгээний хариу гарчихсан юм чинь хэзээ шүүхэд дуудагдах вэ?
-Шүүхийн товыг л хүлээж байна. Шүүхийн тов гарахаас өмнө гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахаар явж байна. Түдгэлзүүлэхгүй гэж үзвэл шүүх дээр асуудал шийдэгдсэний дараа бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах байх гэж бодож байна. Гэхдээ бид заавал одоо түдгэлзүүл гэсэн юм байхгүй. Хуулийнхаа дагуу шүүх дээр асуудал шийдэгдэх байх.
Шинжилгээгээр тогтоогдоод эхлэнгүүт “тохиролцоод унтчихсан юм аа” гэх л байх. Одоо тэр хамаагүй.
-Өнөөдрийн “Өнөөдөр” сонинд УИХ-ын гишүүн Д.Гантулга “тохиролцоод унтсан” гэж хэлсэн тухай гарсан байна лээ?
-Тэрийг уншиж амжаагүй байна. Д.Гантулга гишүүн анх “огт тийм юм болоогүй. Би зүгээр л гараад явсан” гэж өөрөө Төрийн ордонд мэдэгдэл хийхдээ хэлсэн. Гэтэл одоо хуулийн байгууллагын шинжилгээгээр тогтоогдоод эхлэнгүүт “тохиролцоод унтчихсан юм аа” гэх л байх. Одоо тэр хамаагүй. Шүүх дээр л эцэслэн шийдэгдэнэ. Наана нь хэн ч юу ч гэж ярьж болно. Гол нь шүүх эцэслэн тогтооно.
-Хүчиндсэн үү, тохиролцоод бэлгийн харьцаанд орсон уу гэдгийг тогтоох хэцүү. Гэхдээ хохирогчийн талаас Д.Гантулга гишүүн хүчиндсэн гэдгийг юугаар нотлох вэ?
-Тэр бол хавтаст хэрэгт байгаа зүйл учраас би дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Хүчин болсныг нотлох баримтууд байгаа гэдгийг ярьчихвал эргээд бидний эсрэг янз янзын арга хэрэглэж магадгүй гэдэг үүднээс ярьж болохгүй байна.
Хавтаст хэргийг хамаагүй задалж болохгүй байна. Хэрэгтэй холбоотой нарийн юмыг олон нийтэд ярьж болохгүй гээд гарын үсэг зурсан. Тухайн үеийн хохирогчийн сэтгэл санааны байдал, түүнийг нотлох баримт зэргээс мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргасан.
-Өнгөрсөн долоодугаар сард Шүүх шинжилгээний хүрээлэнг нотлох баримт устгасан гэх хэргийг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн. Тэр асуудал юу болсон бэ?
-Авлигатай тэмцэх газарт Шүүх шинжилгээний хүрээлэнг нотлох баримт устгасан, магадгүй УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалаа ашиглан нөлөөлсөн байж болзошгүй тул шалгаж өгөөч гэж Авлигатай тэмцэх газарт хандсан. Тэр нь Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаах хэлтэст шалгагдаад буцаад АТГ-т очсон.
Сүхбаатар дүүргийнхэн шалгаад, үнэхээр нотлох баримт устгасан юм байна гэдгийг тогтоогоод Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дэд даргыг хоёр эмчтэй нь яллагдагчаар татаад одоо шалгаж байна.
-Таныг Ардчилсан намаас 150 сая төгрөг авч, Д.Гантулгыг хүчингийн хэрэгт унагасан гэж хэлж байсан хүмүүсийн асуудал юу болсон бэ?
-Би нэрээ цэвэрлэх гээд шүүхэд хандсан. Энэ талаар ярьсан Ц., А болон энэ яриаг бичиж гаргасан сайтын сэтгүүлчийг иргэний хэргийн шүүхэд өгсөн. Шүүхийн тов удахгүй зарлагдана. Шүүхийн тогтоолуудыг өөрсдөд нь өгсөн.
Өөрсдөө тайлбар өгч, гүтгээгүй гэж ярьсан байна лээ. Тэр бас шүүх дээр шийдэгдэнэ. Гэхдээ Д.Гантулга гишүүний хэрэг шүүхэд шийдэгдчихвэл дагалдах тэр асуудлууд Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх байх. Сүйдтэй юм байхгүй. Ямартай ч шүүхээр үнэн, худал, зөв буруугаа тогтоолгоно.