Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 20 гаруй аж ахуйн нэгжид нийт 400 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Тухайлбал, хамгийн сүүлийн хурлаар шинээр экспортын төлөвлөгөө ирүүлсэн зургаан аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Эдгээр компаниуд нь аялал, жуулчлал, ноос ноолууран бүтээгдэхүүн, оньсон тоглоом, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний экспортын шинэ зах зээлийн судалгаа хийх, экспортын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, турших зэрэг үйл ажиллагаанд дээрх дэмжлэгийг зориулахаар тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу Дэлхийн банк уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 20 сая ам.долларын тусламж үзүүлэхээр байгаа юм. Гэхдээ шууд хэлбэрээр санхүүжилт олгохгүй. Бизнесийн стратеги төлөвлөлт, үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл, бүтээгдэхүүний чанарын туршилт болон гэрчилгээжүүлэлт, бүтээгдэхүүний нэвтрүүлэлт, экспортын яармаг, үзэсгэлэн худалдаа, сургалтад хамрагдах зэрэг үйл ажиллагааны зардлын 50 хувийг санхүүжүүлэх юм.
Харин санхүүгийн дээд хэмжээ 100 мянган ам.доллараар хязгаарлагдаж байна. Хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжүүдэд тавигдаж байгаа долоон шаардлагад экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй байх шаардлага багтаж байгаа аж. Энэ талаар дотоодын бизнес эрхлэгчид ойлголт дутмаг байдаг нь хүндрэл учруулж байна гэдгийг төслийн багийнхан онцолж байна. Тиймээс хэрхэн боловсруулах аргачлалын талаар үнэгүй сургалт зохион байгуулж байгаа гэдгээ мэдээллээ.
Б.Дашням