ОХУ-ын тэрбумтан Михаил Прохоров “Rusal” компани дахь үлдсэн хувьцаагаа зарахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Renova Group” тэргүүтэй хөрөнгө оруулагчдын "Zonoville Investments" консерциум болон аж үйлдвэрийн "Access Industries" групп Михаил Прохоровын “Onexim Group”-ээс “Rusal”-ийн зургаан хувийн хувьцааг худалдаж авах тохиролцоонд хүрсэн байна. Хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "United Company" "Rusal" компанийн хувьцааны ханш өнгөрсөн онд 50 гаруй хувиар өсжээ.
Хөнгөн цагааны үнэ өссөн нь үүний гол шалтгаан болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 10.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Михаил Прохоров анх “Rusal”-ийн 17 хувийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд 2016 оноос хойш үүнийгээ зарж эхэлсэн байна. Тэрбээр "Brooklyn Nets" мэргэжлийн сагсан бөмбөгийн багт хувьцаа эзэмшдэг аж. Сүүлд уул уурхайн “Nornickel” компанийн хувьцааны асуудлаар тэрбумтан Владимир Потанинтай маргасан талаарх мэдээлэл гараад байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ