Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбатын “Миний эх орон” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Дундговь аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Үзэсгэлэнд дэлхийд болон Монголд нэн ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газрууд, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрхийг илтгэсэн 40 гаруй бүтээл дэлгэжээ.
Тэрбээр энэ үеэр 21 аймагт гаргах “Миний эх орон” үзэсгэлэнгээ төрөлх нутаг Дундговь аймгаасаа эхэлж буйгаа онцлоод, "Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд миний долоон жилийн хөдөлмөр зүтгэлээр бүтсэн. Монгол Улсын Улаан номонд орсон 33 хөхтөн амьтан байдгийн 15 нь энэ үзэсгэлэнгийн бүтээл болон танд хүрч байна" гэлээ.
Гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат "Миний эх орон" үзэсгэлэнгээ 21 аймагт гаргах бөгөөд үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ тухайн аймагт нь үлдээгээд явах аж. Тус бүр 40 зургаас бүтэх энэхүү үзэсгэлэнгээр дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас жилээс жилд өөрчлөгдөж буй байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг хүн бүр өөрийн чадах чинээгээр хийх ёстой хэмээн үзэж энэхүү төслийг эхлүүлжээ.
“Миний эх орон” нь түүний найм дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд анхны үзэсгэлэнгээ 2015 онд “Гэгээн эгшин” нэртэйгээр гаргаж байжээ.
Түүний Монголын зэрлэг ан амьтад, байгалийн гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нь БНСУ-ын Тэжон, Тэгү, Гуанжу, Бусан хотуудад бүтэн жилийн хугацаанд аялан дэлгэгдэж байна.
Тэрбээр өөрийн байгалийн гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ ирэх гуравдугаар сард Швейцарьт дэлгэхээр хүсэлтээ тавиад хүлээж байна хэмээн сонирхуулав.