Хүүхдэд зориулсан “Тимбукту Лабс” цахим сэтгүүлийг үүсгэн байгуулсан Италийн сэтгүүлч зохиолч Элена Фавилли болон театрын найруулагч Франческа Кавалло нарын бүтээл “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд” ном саяхан монгол уншигчдын гарт хүрсэн билээ.
Агуу Екатерина хатнаас Мишель Обама хүртэл дэлхий дахинд нэр алдар нь түгсэн 100 хүчирхэг эмэгтэйн түүх, 100 хөрөг зураг бүхий энэ ном итгэл найдвараар дүүрэн зүрх сэтгэл бүхнийг өөрчлөх хүчтэй гэдгийг батлан харуулна. Хэвлэгдэн гарсан цагаасаа хойш богино хугацаанд охид, эмэгтэйчүүдийн ширээний ном болж гуч гаруй хэл дээр орчуулагдсан уг номыг монгол хэлнээ Монсудар хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргасан байна.
Бяцхан уншигчддаа өөртөө итгэх итгэлийг, хүсэл мөрөөдлийг, тууштай байхын үнэ цэнийг мэдрүүлж, эцэг эхчүүдийг хүүхдэд хандах уламжлалт хандлагаа эргэн харахад хүргэж байгаа тухай захидал зохиогчдыг нь урмаар тэгтгэдэг ажээ. Ингээд уг номын онцлох хэсгүүдээс та бүхэнд толилуулж байна.
- “Дотроосоо гэрэлтэж буй гоо сайхныг далдлах зүйл үгүй.’’ Алек Век, Суданы загвар өмсөгч
- “Дүрсгүйтэл гэдэг урьдаас төлөвлөдөг зүйл биш ээ. Энэ зүгээр л болчихдог юм.” Астрид Линдгрен, Шведийн зохиолч
- “Чи дасан зохицоод байх юм бол нөхцөл байдлыг хэзээ ч өөрчилж чадахгүй” Жессика Вотсон, Австралийн далайчин
- “Би хүүхэд байхаасаа л хүчирхэг нэгэн гэдгээ мэддэг байсан” Заха Хадид, Иракын уран барилгач
- Амьдралд юунаас ч айх хэрэггүй зөвхөн таньж мэдэх л хэрэгтэй. Мари Кюри, Польшийн эрдэмтэн
- Одод биднээс тийм ч ялгаатай бус. Тэд төрж, хөгширч бас үхдэг. Маргерита Хак, Италийн Астрофизикч
- Би зүрх сэтгэлээсээ гараагүй нэг ч үг бичдэггүй, цаашид ч бичихгүй Нелли Блай, Америкийн сэтгүүлч
- Эрх чөлөө гэж юу вэ хэмээн надаас асуувал айдасгүй байх гэж хэлнэ. Нина Симон, Америкийн дуучин
- Хөл өө? Надад далавч байхад хөл ямар хэрэгтэй гэж?
Фрида Кало, Мексикийн зураач - Хүний итгэлийг олох хэцүү олсны дараа хадгалах бүр хэцүү
Шиллагийн Сүндүк , Солонгосын хатан - Миний амьдралын зорилго бол зүгээр л нэг амьд явах биш, харин хүсэл эрмэлзэл, энэрэх сэтгэл, инээд хөөрөөр дүүрэн байж, донж маягийг нь тааруулан хөгжин цэцэглэхэд байгаа юм.
Маяа Энжелоу, Америкийн
“Бидний өдийг хүртэл уншсан номууд дунд эмэгтэйчүүд хувь тавилангийнхаа эзэн байж, мөрөөдөлдөө өөрийн хүчээр хүрсэн тухай онцолж өгүүлээгүйг саяхан анзаарсан юм.
Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж шийдсэн маань ийнхүү “Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд” ном болон таны гарт очиж байна.
Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүсэл зорилгодоо үнэнч байж амжилтад хүрсэн одон орон судлаач, тогооч, зураач, шүүгч, теннисчин гээд бүхий л салбарын түүхийг өөрчилсөн ер бусын зуун эмэгтэйн тухай өгүүлэх энэ ном бол багадаа надад байгаасай гэж хүсдэг байсан тэр л ном минь юм шүү.
Бүх охид ирээдүйд зорьсон бүхэндээ хүрэх итгэл дүүрэн хүн болж өсөж өндийх учиртай.’’
Номын зохиогч Элена Фавилли, Франческа Кавалло
Номын тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.