“Mongolia Mining 2018” үзэсгэлэн өнгөт металыг онцолно

GoGo.mn

2018-02-21 09:00 GMT+8

“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын “Mongolia Mining 2018” үзэсгэлэн найм дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Улаанбаатархотноо Буянт-Ухаан цогцолборт зохион байгуулагдана.

Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Өмнөд Солонгос, Франц, Канадын компаниуд багтсан 120 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Оролцогч компаниудын тоо энэ жил  мэдэгдэхүйц нэмэгдсэн ч тэр дундаа Канад улсаас өргөн бүрэлдэхүүнтэй 10 гаруй аж ахуйн нэгж оролцохыг үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулга онцолж байлаа.

Мөн үзэсгэлэнг зорих ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болсон юм.

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн энэ удаагийн форумаар өнгөт металын сэдвийг онцлох юм. Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий Ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК Алтан ивээн тэтгэгчээр Английн Уул Уурхайн Ассоциаци тодорсон бол, Хүлээн авалтын ивээн тэтгэгчээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК ” тодорлоо.

Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.org цахим хуудсаар бүртгэл явагдаж байна.  

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 611 санал өгсөн байна.

Дээшээ