Сирийн засгийн газрын цэргүүд Дамаскийн гадна зүүн Гутад байрлаж байсан босогчид руу агаараас цохилт өгч хэдэн арван хүний аминд хүрээд байна. Хүний эрхийн төлөө Сирийн ажиглалтын төвийн мэдээлснээр агаарын цохилтын үеэр 77 иргэн, 20 хүүхэд амь насаа алджээ.
НҮБ-ын албаныхан бөмбөгдөлтийг зогсоохыг анхааруулсан ч нөхцөл байдал хяналтаас гарсан байна. Одоо цэргийн арми газраар дайралт хийж магадгүй байгаа аж.
Зүүн Гутад амьдардаг 400 мянга орчим хүн 2013 оноос хойш бүслэлтэд байсан ба уг газар нь Сирийн нийслэл Дамаскийн ойролцоо үлдсэн хамгийн сүүлчийн тусгаар бүс нутаг байсан юм.
Сирийн цэргийн арми энэ сарын эхэээр уг газрыг эзлэхийн тулд цэргийн ажиллагаа зохион байгуулж, хэдэн зуун хүнийг алж, олон мянган хүнийг шархдуулжээ.
Гутад болсон дайралтад энгийн ард иргэдээс гадна хүнсний зах, нарийн боовны дэлгүүрүүд өртсөн бөгөөд хүмүүсийн хоол хүнсний хангамж тасалджээ. Мөн агаарын цохилт хийсэн гол зорилго нь гол замуудыг устгаж, хүмүүст тусламж хүргэхийг зогсоох явдал байсан хэмээн тусламжийн ажилчид үзэж байгаа юм.
Түүнчлэн даваа гаригт эмнэлгийн тусламж авах боломжтой эрүүл мэндийн төвүүд бөмбөгдөлтөд өртсөнөөр нас барах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Босогчид тэсрэг бөмбөг харвагчаар хариу цохилт өгсөн ч засгийн газрын арми илүү хүчирхэг байжээ.
Арванхоёрдугаар сард олон улсын тусламжийн байгууллагууд босогчдын байрлаж байгаа бүс нутагт хоол хүнс, шатахуун, эмийн хангамж тасарч оршин суугчдад хүндрэл үүссэн тухай анхааруулж байв.
НҮБ-ын бүс нутаг хариуцсан хүмүүнлэгийн байгууллагын ажилтан Панос Момтиз “Зүүн Гутад үүсээд байгаа хүмүүсийг тарчлаан зовоосон үйлдлийг нэн яаралтай зогсоох шаадлагатай. Оршин суугчдад амьд гарах боломж тун бага байгаа ч хоргодох байр, газар доорх зоорь зэрэгт хоргодож байна” гэжээ.
Нэг сарын дараа Сирид иргэний мөргөлдөөн эхэлснээс хойш долоон жил болох юм. Мөргөлдөөний уршгаар олон мянган хүн амь үрэгдэж, 5 орчим сая хүн Сирийн нутгийн орхисон байна.
Эх сурвалж: BBC