Манай улсын хэмжээнд 2017 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүртгэгдсэний 306 нь буюу 78.7 хувь нь орон нутаг бүртгэгдсэн байна.
Мотоциклоор үйлдэгдсэн дээрх ослын улмаас 54 хүний амь нас хохирч, дийлэнх хувь нь толгойн хэсэгтээ ноцтой гэмтэл авсан нь амь насаараа хохирох шалтгаан болжээ.
Энэ нь жолооч, зорчигч нар хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклыг зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэх мэдлэг, чадвар хангалтгүй байгааг харуулж байна.
Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож буй тохиолдолд зориулалтын хамгаалалтын малгайг зааврын дагуу өмсөж хэрэглэснээр ослын үед үхэлд хүргэх эрсдэлийг 40 хүртэл хувиар бууруулж чадна гэж олон улсад үздэг байна.
2017 онд нийслэл хотын хэмжээнд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол Баянзүрх дүүрэг хамгийн их буюу 24 тохиолдол бүртгэгдсэн бол Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүргүүдэд хамгийн бага бүртгэгджээ.
Монгол улсын хэмжээнд 2017 онд нийт 48192 мотоцикл бүртгэлтэй байгаагийн 41257 буюу 85,6 хувь нь орон нутагт бүртгэлтэй бөгөөд үүний 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикл байгаа гэсэн судалгаа байна. Тээврийн хэрэгслийн судалгаанаас үзэхэд манай улсын Баян-Өлгий, Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутагт мотоциклийн хэрэглээ бусад аймгуудыг бодвол өндөр гэсэн тоон үзүүлэлт байна.
Мотоцикл нь зориулалтаасаа хамааран засмал замын, бартаат замын, уралдааны зэрэг олон төрөл байдаг. Харин манай улсын хувьд хэрэглэгддэг ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклын дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан төдийгүй хамгаалах малгайг хэрэглэдэггүй нь ослын үед амь насаараа хохирох гол шалтгаан нөхцөл болж байгаа юм.
Өнгөрсөн баярын өдрүүдэд л гэхэд мотоциклтой холбоотой 3 зам тээврийн осол гарч, 3 хүний амь нас харамсалтайгаар хохирчээ.
Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклыг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.