ЮНЕСКО-гоос жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн тунхагласан билээ.
Эх хэлээрээ ярьж, эх бичгээрээ бичих гэж тэмцээд амь насаа алдсан бэнгаал залуусын дурсгалд зориулан энэ өдрийг сонгосон түүхтэй юм.
1952 оны энэ өдөр тухайн үед Пакистаны эзэрхийлэл дор байсан Зүүн Бэнгаал буюу өнөөгийн Бангладешийн Дакагийн их сургуулийн оюутан залуус, багш нар эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Албан ёсны цорын ганц хэлээр урду хэлийг сонгосон Пакистаны эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн, бэнгаал хэлт оюутан залуус хэвлэл мэдээллийг бэнгаал хэлээр гаргадаг болох, мөнгөн тэмдэгт бусад албан ёсны бичиг баримт дээр уугууд бэнгаал бичгээр бичдэг болох, ерөөс бэнгаал хүн бэнгаал хэлээрээ чөлөөтэй сайхан ярьдаг байх гэсэн шаардлагыг тавин жагссан байна.
Пакистаны цагдаа жагсаалыг хүчээр тараахдаа галт зэвсэг хэрэглэснээр Абдус Салам, Рафик Ахмэд тэргүүтэй олон сайхан оюутан залуу эх хэл, бичгийнхээ төлөө амь насаа алдсан юм.
Өдгөө тэр газар дээрх хөшөөг босгожээ.