Швейцар бугуйн цагны нийлүүлэлт сүүлийн таван жилд байгаагүй эерэг үзүүлэлтээр шинэ оныг эхлүүлжээ. Швейцар цаг үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр өнгөрсөн сард 1.7 тэрбум ам.долларын нийлүүлэлт хийгдсэн байна.
Энэ нь жилийн дүнгээр 13 хувиар буюу 2012 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өссөн төдийгүй есөн сар дараалан өссөн үзүүлэлт болжээ. Швейцарын 500-3000 ам.долларын үнэтэй бугуйн цагны нийлүүлэлт 21 хувиар өссөн байна.
Харин харьцангуй хямд буюу 200 ам.доллараас доош үнэтэй цагны нийлүүлэлт 3.5 хувиар буурчээ. Хэдий тийм боловч цаг үйлдвэрлэгч “The Swatch Group”-ийн энэ төрлийн цагны нийлүүлэлт нэгдүгээр сард хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлттэй байна.
Сар шинийн баяр болохтой зэрэгцээд тансаг зэрэглэлийн бугуйн цагны эрэлт Азид, ялангуяа БНХАУ-д нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. БНХАУ-ын Засгийн газар авилгатай тэмцэж, Европт террорист халдлагууд болохын дээр ухаалаг бугуйн цагны эрэлт өссөн зэргээс шалтгаалж швейцар цагны нийлүүлэлт түүхэндээ байгаагүй урт хугацаагаар уналтад ороод байсан юм.
Н.Номин-Эрдэнэ