Хүн төрөлхтний энх тайван, эв найрамдлын бэлгэдэл “Пёнчан-2018” олимпын наадам “хөшиг”-өө хаах мөч ойртохын хэрээр тэмцээн, уралдаан улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болсоор байна. Медалийн тоогоор Норвегийн тамирчид (11 алт, есөн мөнгө, найман хүрэл медаль) тэргүүлээд зогсохгүй улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ. 1994 оны олимпоос 10 алт, 11 мөнгө, таван хүрэл медалиар энгэрээ мялаасан нь тэдний хамгийн өндөр амжилт байв.
Норвегичуудын араас Германчууд (10 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл) нэхэж, Канад (найман алт, таван мөнгө, зургаан хүрэл), Нидерланд (зургаан алт, таван мөнгө, хоёр хүрэл), АНУ (таван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл) тэргүүлсээр. Олон улсын олимпын хорооны туган доор хүч сорьж буй ОХУ-ын тамирчид спортын ямар нэгэн төрөлд түрүүлж чадаагүй байгаа ч гурван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн амжилтаар 20 дугаар байрт бичигдэж байна. “Пёнчан-2018” олимпын зарим сонирхолтой мэдээллийг уншигч та бүхэнд тоймлон хүргэе.
Спортын хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөсөн басхүү гонсойлгосон үйл явдал уран гулгалтын тэмцээний үеэр болов. Бүжгийн хосын төрөлд өрсөлдсөн Канадын тамирчин Тесса Вертью, Скот Мойр нар богино үзүүлбэрийн ангилалд 83.67 оноогоор дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн. Улмаар өчигдөр болсон чөлөөт үзүүлбэрт гялалзан, олимпоос хоёр дахь түрүүгээ хүртэв. Түүгээр ч үл барам тэд нийлбэрээр 206.07 оноо авч, дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилж, бүжгийн хосын төрөлд олимпын хамгийн олон медальтай тамирчин болсон. Насаараа хослон бүжиглэж байгаа канад тамирчид Пёнчаны олимпын багийн төрөлд аваргаллаа. Ийнхүү “Пёнчан-2018”-аас хоёр дахь алтан медалиа хүртэн спортын хорхойтнуудыг баярлуулсан ч шагнал гардуулсны дараа зодог тайлах болсноо албан ёсоор зарлан гонсойлгов. Одоогоос найман жилийн өмнөх Ванкуверийн олимпоос анхны түрүүгээ хүртсэн канад тамирчид олимпын гурван алт (нэг нь багийн төрөлд), хоёр мөнгө, ДАШТ-ий гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай.
Бүжгийн хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн Францын тамирчид болох дэлхийн хошой аварга Г.Пападакис, Г.Сизерон нар “Пёнчан-2018”-аас ганзага хоосон буцах дөхсөн. Учир нь тэд богино үзүүлбэрийн төрөлд оролцож байх үеэр Г.Пападакисын өмсгөлийн уяа тасарч, зүүн хөх ил гаран, ноцтой алдаа гаргасан юм. Эл алдаа тэдний амжилтад нөлөөлж, үзүүлбэртээ дэд байр эзэлсэн. Үзүүлбэрийн дараа 22 настай Г.Пападакис “Ийм хүнд байдалд анх удаа орлоо. Үзүүлбэрийн үеэр өмсгөлийн уяа тасарсныг мэдсэн ч юу ч болоогүй мэт үргэлжлүүлэхээс өөр ямар ч арга байсангүй.
Сэтгэл санаагаа тайвшруулж, анхаарлаа төвлөрүүлэн, эвгүй байдалд орохгүйг хичээсээр байгаад дуусгалаа. Бидний амжилтад нөлөөлөх вий гэж санаа зовсон. Хоёрдугаар байрт орсон болохоор боломж байгаа гэдэгт итгэсэн. Бүхнийг шийдэх чөлөөт үзүүлбэрийн төрөлд алдаа гаргалгүй, Канадын тамирчдаас хоцорсон оноогоо нөхөхийн төлөө хичээнэ ээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Улмаар тэд өчигдөр чөлөөт үзүүлбэрт өнгөлсөн ч Канадын тамирчдаас 0.79 оноогоор хоцорсон юм. Эл төрөлд хүрэл медалиар АНУ-ын тамирчин Мэдисон Хаббелл, Захари Донохью нар энгэрээ мялаажээ.
ИЖИЛ АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧИД АЛТАН МЕДАЛИА “ХУВААЖЭЭ”
Спортын ертөнцөд ижил амжилт гаргасан тамирчид медалиа “хуваасан” тохиолдол цөөнгүй. Гэхдээ зөвхөн шилдгүүд өрсөлддөг олимпын дэвжээнд тэгэх нь нүдний гэм. Бобслейн тэмцээний үеэр сүүлийн 20 жилд тохиолдоогүй үйл явдал болж, спортын хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөв. Эхний гараанаас эн тэнцүү, ширүүн өрнөсөн бобслейн тэмцээний аваргууд хэдхэн долийн зөрүүтэй тодроход Канадын тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ж.Крипс, 28 настай А.Копач нар дөрвөн уралдааны нийлбэрийн дараагаар гурван минут 16.86 секундийн амжилтаар тэргүүлсэн. Гэвч яг ийм цагийн амжилтыг Германы хос болох дэлхийн долоон удаагийн аварга Ф.Фредрих, ДАШТ-ий дөрвөн алт, хоёр мөнгөн медальт Т.Маргис нар үзүүлж, зуузай холбожээ. Улмаар тэд алтан медалийг хамт хүртсэн бол хүрэл медалийг Латвийн тамирчин болох олимпын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт Оскарс Мелбардис, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Жэнис Стренга нар гурван минут 16.91 секундээр хүртэв.
Бобслейн спортын түүхэнд ижил амжилтаар адил медаль хүртсэн тохиолдол хамгийн сүүлд буюу 1998 онд Япон улсын Нагано хотод болсон олимпын үеэр бүртгэгджээ. Эл олимпод Итали, Германы тамирчид адилхан гурван минут 37.24 секундийн амжилт гаргаж, аварга болсон юм.
А.ЗАГИТОВАГААС СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭ АВСАНД ОРОСУУД БУХИМДАЖ БАЙНА
WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийнхан уран гулгалтын ганцаарчилсан төрөлд түрүүлэх өндөр магадлалтай байгаа ОХУ-ын тамирчин Алина Загитовагаас бэлтгэлийнх нь үеэр сэргээшийн шинжилгээ авсанд нутаг нэгтнүүд нь ихэд бухимдан, шүүмжилж байна. Түүний дасгалжуулагч Н.Антипина “Хэдхэн хоногийн дараа ганцаарчилсан төрөл эхлэх гэж байхад бэлтгэлийг нь тасалдуулан байж сэргээшийн шинжилгээ авсныг тоолгүй өнгөрч болохгүй. Цөөхөн минутын дотор л авдаг шинжилгээг хагас өдөржин болгож сунжруулсан нь орос тамирчдын амжилтад саад, тотгор болох гэсэн явуургүй арга, санаатай үйлдэл” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
ОХУ-ын уран гимнастикийн холбооны ерөнхий захирал Александр Коган “Загитова бэлтгэлээ эхлээд таван минут болж байхад шинжилгээ авахаар дуудсан. Түүнээс эхлээд цусны, дараа нь шээсний шинжилгээ авсан. Загитовагийн шээс нь хүрэхгүй байсан болохоор шингэн зүйл уулгаж, хүлээсэн юм. Тийм учраас шинжилгээ таван цаг шахам үргэлжилж, сунжирсан хэрэг. Бэлтгэлийн үеэр шинжилгээ авах нь байдаг л энгийн зүйл. Үүнийг тамирчны амжилтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж бодохгүй байна. Сэргээшийн шинжилгээнд хамрагдах нь тамирчны үүрэг. Харин ч эсэргүүцсэн бол өөрийнхөө төдийгүй нутаг нэгт тамирчдынхаа нэр хүндийг сэвтүүлэх байв” гэв. Сонирхуулахад, сүүлийн үед цахиур хагалан, олимпын дэвжээнд анх удаа өрсөлдөж буй, 16 настай А.Загитова “Пёнчан-2018”-аас багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн юм.
Б.Буяндалай