Хойд Солонгосын эрх баригчид Өвлийн олимпийн үеэр АНУ-ын эрх баригчидтай түүхэн уулзалт хийхээр төлөвлөж байсан хэдий ч эцсийн мөчид татгалзсан тухай Трампын тамгын газраас мэдээлжээ.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс Пёнчанд айлчлах үеэрээ Хойд Солонгосын талтай уулзахаар төлөвлөсөн бөгөөд уулзалтад Ким Жон Уны дүү хүртэл оролцохоор байсан аж. Гэвч Хойд Солонгосын талаас уулзалтын өмнөхөн татгалзаж буйгаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-г цөмийн хөтөлбөрөө зогсоох ёстой гэсэн байр сууриа хадгалсан хэвээр уулзалтад оролцох ёстой гээд хэрвээ цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол ямар нэгэн хэлцэл хийхгүй гэжээ.
Гэхдээ Майк Пенсийг Өмнөд Солонгост ирсэн өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч КСНА агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид олимпийн үеэр АНУ-ын талтай уулзах сонирхолгүй байна. БНАСАУ Өвлийн олимпийн наадмыг улс төрийн хөшүүрэг болгон ашиглахгүй” хэмээн ярьж байсан юм.
Эх сурвалж: CNN