Дэлхийн тэргүүн баян Жефф Безосын 42 сая ам. долларын хөрөнгө оруулсан 10000 жилийн цаг буюу 10 мянган жил тасралтгүй ажиллах механик цагийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.
Энэ цагийн анхны санааг 1995 онд Денни Хиллис Wired сэтгүүл дээр нийтэлж байсан бөгөөд тэрээр хүн төрөлхтөн болон манай дэлхийн холын ирээдүйд зориулж ийм санааг гаргасан аж.
Тэрээр өнөөдрийг хүртэл хэд хэдэн туршилтын загвар бүтээж байсан хэдий ч Безос хөрөнгө оруулснаар анх удаа бүтэн хэмжээтэй, хэвийн ажилладаг хувилбарыг бүтээж байгаа юм.
Бүх зүйл нь механик бөгөөд 150 метр гаруй өндөртэй энэ цагийг Техас мужид байрлуулжээ. Цаг хугацаа өнгөрөхөд юмс хэрхэн өөрчлөгддөг болохыг илэрхийлэх зорилготой энэ цаг жилд нэг л удаа цохилох бөгөөд 100 жилд нэг удаа хөдлөх 100 жилийн зүүтэй аж.
Харин мянган жилд нэг удаа хөхөө нь гарч донгоддог байх юм. Учир нь уламжлалт цагтай адил цаг, минут, секундийг заахгүй оронд нь 10000 жил тасралтгүй ажиллах ёстой аж.