Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэ хүрээнд Улсын драмын эрдмийн театрын /УДЭТ/ уран бүтээлчид “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг энэ сарын 27-нд тайзнаа тавих гэж байна.
Жүжгийн ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.
-Э.Оюуны олон зохиол бүтээл байдаг ч яагаад энэ жүжгийг сонгон тайзнаа тавих болов?
-Театрын нэрт зүтгэлтэн, УДЭТ-ыг үндэслэгч Э.Оюун гуайн үр нөлөө, ач холбогдол энэ театрт их. Өөрөө найруулагч, зохиолч, эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн хүн. Хамгийн гол нь Э.Оюун гуай ёс зүй гэдэг зүйлийг энэ театрт бий болгосон. Зөвхөн театраар зогсохгүй Монголын урлагт ёс зүйг утгаар нь төлөвшүүлж, хүнийг хүндлэх хүндлэгдэх ёс, хайрлах хайрлагдах ёс, захирах захирагдах ёс буюу цэр нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө байхыг жинхэнэ утгаар нь сургасан хүн.
Түүнийг байх үед уран бүтээлчид биеэ тоох, өнөөгийн хэллэгээр оддын өвчин огт тусдаггүй байлаа. Яагаад гэвэл тэр хүн тийм хатуу чанга, хүнийг хүн байлгаж, уран бүтээлч байлгаж чаддаг байсан хүн. Тийм их сахилга бат, дэг журамтай учраас уран бүтээл сайн гардаг байсан.
Одоогийн нийгэмд элбэг байгаа асуудлыг хөндсөн. Нөхөрлөж яваад түлхэх, ханилж яваад хаях гэхчлэн. Уран бүтээл гэдэг бол нийгмийн толь байдаг. Чиний, миний, таны амьдралын нэгээхэн хэсэг, тохиолдож байсан үйл явдлууд энд тусгагдана.
Тийм учраас тархи нь зүрхээ захирах ёстой юу, зүрх нь тархиа захирах ёстой юу гэдгийг л сайн тунгаах хэрэгтэй.
-Энэ жүжиг нийгэмд юу өгөх вэ?
-Түүний энэ жүжиг хүний амьдралын мөнхийн сэдэв болох гэр бүлийн тухай өгүүлж байгаа юм. Амьдрал бол тэр чигтээ сонголт. Тэрхүү сонголтоо хэрхэн хийснээс шалтгаалан аз жаргалтай амьдралын үүд хаалга нээгддэг. Өнөөдрийн хүмүүсийн, нийгмийн араншин ямар байгааг бүгд л мэдэж байна. Энэ жүжиг нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэнэ.
Бид юуг их чухалчлаад байна вэ гэдгээ сайн бодох ёстой. Хэлбэрээс жаахан хөндийрч, амьдралын мөн чанар, агуулга, үнэт зүйл рүү өнгийх цаг болжээ. Бүгд л мөнгө ярьж хүн байхын утга учир мөн чанар өнөөдөр орхигдоод байх шиг. Эд баялаг, газар шороо гээд л ярилгүй яах вэ. Гэхдээ эцсийн эцэст энд хэн амьдардаг юм бэ? Хүмүүс л амьдардаг шүү дээ. Хүмүүс өөрийнхөө мөн чанараараа байж чадахгүй болчихвол хэчнээн том нутаг дэвсгэр байгаад, эд баялаг байгаад яах билээ. Тийм учраас монгол хүнийхээ үндсэн мөн чанарыг хадгалж баймаар байна. Энэ л тухай энэхүү уран бүтээл дээр гарна.
-Энэ жүжгийн агуулга, дүрүүд нийгэмд их байна. Гэр бүл салалт, нууц амраг гээд л. Тэгвэл таны хувьд эдгээр асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл. Гэхдээ амьдрал өөрөө баялаг. Хүний амьдралд юу ч тохиолдож болно.Тохиолдохгүй юм гэж байхгүй. Үхэл хагацал үзэж, хайртай аав ээжээ, дотнын хүмүүсээ алддаг. Энэ бол хорвоогийн жам. Яг үүнтэй адилаар жам ёсны асуудал. Нууц амрагтай болох, өөр хүнд сэтгэл алдрах, дахин шинэ амьдрал бүтээхийг эрмэлзэх, энэ амьдралдаа гутах, уйдах гээд... Гагцхүү энэ байр суурин дээр яаж хандах вэ гэдэг бол тухайн хүний ухамсрын асуудал. Амьдрал бол тэр чигээрээ уучлал юм. Алдахгүй эндэхгүй хүн энэ хорвоо дээр байхгүй шүү дээ. Тийм учраас алдаа гаргасан бол тэр дор нь засахыг хичээх ёстой, нөгөө талаас алдааг нь уучлах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Уучилж чадаад итгэх итгэлтэй байх ёстой.
Хаа нэгтээ хэн нэгний амьдралд ийм асуудал тохиолдож байдаг. Гагцхүү тэрийг давах арга бол уучлах, тэвчих гэсэн ухагдахууныг амьдралд хэрэгжүүлэх явдал. Энэ нь үнэтэй зүйлээ амархан алдалгүй, түргэн зан, гомдол гоморхлоор солилгүй, ухаан тэвчээрээр авч үлдэх чанарыг л хэлээд байна.
-Нийгэмд нууц амрагийг буруутгах хандлага бий. Зарим тохиолдолд үнэхээр хайртай учраас хайрынхаа төлөө тэмцдэг ч тохиолдол байгаа байх. Гэтэл тэр нь өөр хэн нэгний амьдралыг сүйтгэж байдаг шүү дээ.
-Нууц амраг гэдэг зүйл энэ жүжигт ч байна, амьдралд ч байна. Нууц амраг өөрөө олон янз. Тусгай зорилготой, ашиг хонжоо харсан хүмүүс байна. Гэр бүлийг нь салгах, эд хөрөнгийг нь авах, өс өвөрлөх гээд л. Гэтэл бас үнэн сэтгэлээсээ дурлах гэж байна. Өөрийнхөө хайрын төлөө тэмцэж буй тэр хүнийг бас үгүйсгэх аргагүй юм.
Бидэнд хайрын томьёолол байхгүй шүү дээ. Ингэвэл тэгнэ, тэгэхгүй бол ингэнэ гэсэн юм байхгүй. Хайр гэдэг өөрөө сэтгэлийн асуудал. Тийм учраас тархи нь зүрхээ захирах ёстой юу, зүрх нь тархиа захирах ёстой юу гэдгийг л сайн тунгаах хэрэгтэй.
Хүний сэтгэл томьёололгүй, хязгааргүй учраас яаж хөдлөхийг, юу болохыг хэн ч тааварлахын аргагүй.
Нууц амраг буюу гуравдагч хүн бүхэн муу байх албагүй шүү дээ. Анхны эхнэрээсээ, нөхрөөсөө салаад нууцаар уулздаг байсан хүнтэйгээ гэрлээд, ойлголцоод өдий төдий жил сайхан амьдарсан, одоо ч амьдарч буй хүмүүс бидний амьдралд олон байдаг. Тэднийг буруутгах арга байхгүй.
Хайрын өмнө заавал хүндэтгэл байх ёстой. Тэр хүндэтгэл байхгүй болсон тохиолдолд хайр байхгүй болно. Бие биедээ хүндэтгэлгүй байснаас хэчнээн сайхан байсан хайраа унтраах, сэв суулгах, цоггүй болгох, магадгүй үзэн ядалт болгож хувиргах тохиолдол амьдралд өчнөөн байна.
Энд дэлхийн алдарт роман “Анна Каренина”-г жишээ авч болох юм. Энэ зохиол хоёр л өнцөгтэй. Нэгдүгээрт Анна Каренина бол гэр бүлээ хуурагч, завхай явдалтай, эмэгтэй хүн, эхнэр хүний нэр хүндийг гутаагч гэсэн өнцөг. Нөгөө талаас асар өндөр сэтгэл хөдлөл, оюун бодол санаа нь зөвхөн тэр хүнээр дүүрч, хажууд нь суугаад үнэрийг нь үнэртэхэд хорвоо ертөнц жаргалтай болох энэ мэдрэмж хүнд их ховорхон ирдэг юм байна л даа. Яг энэ мэдрэмж Анна Каренинад ирсэн. Тийм учраас тэр дахиж олдохгүй тэр гайхамшигт сэтгэл хөдлөлийг олсондоо, түүнийг алдахгүйн төлөө явсан болохоор нэг талаар аз жаргалыг хайгч, эмэгтэй хүний ертөнцөө нээгч, тэрийгээ баримтлагч гэсэн хоёр л өнцөг бий.
Уг нь бол нууц амраг гэж байж болохгүй юм. Гэтэл болохгүй гээд хүн төрөлхтөн үүссэн цагаас байсаар ирсэн асуудал, одоо ч, цаашид ч байсаар байх болно. Хүний сэтгэл томьёололгүй, хязгааргүй учраас яаж хөдлөхийг, юу болохыг хэн ч тааварлахын аргагүй.
Бүгд л аав хүн болчихно, харин эцэг хүн байна гэдэг асар том хариуцлага, утга учир.
-Энэ жүжигт мөнхийн сэдэв болох гэр бүлийн тухай өгүүлнэ гэлээ. Тэгвэл таны бодлоор гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог юм бэ?
- Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг бол ерөөсөө итгэл. Итгэл байхгүй бол юу ч тогтохгүй шүү дээ. Юу ч тохиолдсон итгэх хэрэгтэй, тэгээд уучлал, дараа нь хүндэтгэл. Энэ гурван зүйл дээр л гэр бүл тогтоно.
-Эр хүн гэр бүлд ямар үүрэг хүлээх ёстой вэ?
-Эр хүний үүрэг их. Тухайн гэр бүлийн ноён нуруу, босоо хийморь, зүг чиг, ирээдүй, итгэл үнэмшил, амьдрах баталгаа гээд л. Тэр дундаас хамгийн чухал нь хариуцлага юм. Бүгд л аав хүн болчихно, харин эцэг хүн байна гэдэг асар том хариуцлага, утга учир.
-Жүжиг 1956 онд бичигдсэн. Одоо тавьж буй нь аль цаг үед тоглогдох вэ?
-Жүжгийн жанр нь нийгмийн драм. Тэгэхээр тухайн цаг үеийнхээ нийгмийн онцлогийг тусгаж, өнөөгийн нийгмийн хэв загвар, хүмүүсийн үзэл, сонирхол дээр тулгуурлан найруулж байна. Тийм учраас нэлээд сонирхолтой болох байх.
УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан жүжгийн зохиолыг шинэтгэсэн. Мэдээж тэр цаг үеийнхээс үг яриа, хэллэгийн хувьд их ондоо болсон учраас бид зохиолоо одоогийн хэв маягт оруулъя гэж ярилцсан. Нэрний тухайд л гэхэд Дорлиг, Дулмаа, Дэжид гээд. Одоо тийм нэртэй хүн ховор. Гэхдээ зохиолчийн эрхийг хүндэтгээд тэр нэрээрээ байгаа.
-Жүжгийг контемпорари хэв маягаар тавина гэсэн. Тодотговол?
-Хувийн илэрхийлэмжээ чухалчилж, найруулагчийн хувийн илэрхийлэмжийг илүү дээгүүр тавихыг хэлнэ. Нөгөө талдаа шинэлэг байдал, аргачлал, технологи, илэрхийлэмжийг хэлж байгаа юм. Гэхдээ театр талдаа л ингэж илэрхийлэгдэнэ. Энэ урсгалыг зөвхөн балет ч гэлтгүй театрт яагаад хөрсжүүлж болохгүй гэж бодож найруулж байна.
Миний хувьд шинэ уран бүтээл хийхдээ өөрийн чаддаг зүйл дээр тулгуурлахыг эрмэлздэггүй. Шинэ шинэлэг, өөрийн чадахгүй зүйлийг туршиж, чаддаг болохын тулд тэмүүлж байхыг хичээдэг. Тэгж байж би хөгжинө, жүжигчид ч хөгжинө.
-Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ? Гол дүрийн жүжигчин О.Гэрэлсүх олон жилийн дараа театрын тайзнаа гарч байгаа юм байна.
-Жүжигчинд дүрд тоглох боломж олгох хувь заяа ганц найруулагчийн гарт л байдаг. Яагаад О.Гэрэлсүхэд боломж олгож болохгүй гэж. 1998 онд “Ромео Жульетта”-гийн гол дүр Ромеод тоглосон.
Тэрнээс хойш хэд хэдэн бүтээлд тоглоод Герман руу сургуульд яваад багагүй хугацаанд завсарлалаа. Энэ дүр бол түүний хувьд бас нэгэн боломж шүү дээ. Жүжигчин хүний туйлын хүслэн бол аливаа уран бүтээлд гол дүр бүтээх байдаг. Бусад дүрүүдэд ч бас боломж олгож байна гэж үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Хажидмаа