Одоогоос бараг таван сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг дэвшүүлж байв. Төрийн тэргүүний саналыг УИХ хэлэлцэж эхлэхтэй хамт нэлээд шүүмжлэл өрнөж, улмаар Р.Бурмаагийн нэрийг эгүүлэн татсан. Харин үүнээс хойш Ерөнхийлөгч таг чиг. Бүрэн эрхийн зургаан жилээ хэдийнэ хэтрүүлсэн хоёр хүн Үндсэн хуулийн цэцэд хадаатай хэвээр.
Тэд бол Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нар. Хэн хэнийг нь Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлж, 2011 оны тавдугаар сарын 5-нд УИХ-аас Цэцийн гишүүнээр томилсон байдаг. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгосны дагуу зургаан жилийн хугацаатайгаар томилдог.
Ерөнхийлөгчийн санал болгосноор Цэцийн гишүүн болсон гурав дахь хүн нь Т.Лхагваа. Түүнийг 2012 оны тавдугаар сарын 9-нд томилсон бөгөөд сар гаруйн дараа мөн л бүрэн эрхийнх нь хугацаа дуусна. Т.Лхагваатай нэг өдөр томилогдсон хүн бас бий. Тэр нь Цэцийн гишүүн Д.Сугар. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Цэцийн есөн гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, нөгөө хоёрынх нь үндсэндээ дуусах гэж байна. Цэцийн гишүүдийг томилох эрхтэй УИХ-ын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд хуралдаж эхэлнэ.