Словакийн тамирчин А.Кузьмина олимпын наадмын түүхэнд хамгийн өндөр амжилтанд хүрсэн эмэгтэй биатлонч боллоо. Настя бөөн гараатай уралдаанд түрүүлснээр гурван алтан медальтай болсон нь Германы Кати Вильхелм, Беларусийн Дарья Домрачеватай эн зэрэгцэх амжилт юм. Гэхдээ К.Вильхелмийн амжилтыг өөлөх шалтаг бий түүний нэг алтан медаль нь буухиа уралдааных, тэгвэл А.Кузьмина, Д.Домрачева нар ганцаарчилсан уралдаанаас алтан медаль хүртсэн юм.
Дахиад нэг “өө хайгаад” үзье. Дарья дөрвөн жилийн өмнө Сочигийн олимпоос гурван алтан медаль бөөндсөн бол А.Кузьмина оролцсон олимп бүрээсээ (2010, 2014, 2018) аваргын алтан медаль хүртсэн нь лавтайяа ахиад арван жил тэсэх содон амжилт болов. Орчин үеийн биатлоны спортод ийм олон жил тогтвортой амжилт үзүүлэх нь бараг л боломжгүй, тэр тусмаа шилдэг түвшинд.
Бөөн гараатай уралдаанаас гадна Настя Пёнчанд хоёр ч мөнгөн медалиар (пурсют болон ганцаарчилсан төрөлд) цуглуулгаа арвижуулсан. Ингэснээр биатлоны ганцаарчилсан төрөлд олимпын наадмаас зургаан медаль (алт, мөнгөн медаль тус бүр гурвыг) хүртсэн. Эмэгтэйчүүдийн биатлонд ийм амжилтад өөр хэн ч хүрээгүй билээ. Түүний ард тус бүр таван медальтай Д.Домрачева (алт гурав, мөнгө, хүрэл тус бүр нэг), Германы У.Дизль (2 мөнгө, 3 хүрэл) бичигддэг.
Словакийн тамирчин А.Кузьмина олимпын наадмын түүхэнд хамгийн өндөр амжилтанд хүрсэн эмэгтэй биатлонч боллоо
2008 оноос өмнө А.Кузьмина ОХУ-ын шигшээ багт Шипулин овогтой уралддаг байсан юм. Төдөлгүй Анастасия Израилийн цаначин Д.Кузьминтэй гэрлэж, Словакт суурьшив. Настяг ээлжит амжилтаа гаргах бүрт Оросын биатлоны ертөнцийнхөн энэ талаар харамсан ярьдаг болсоор уджээ. Гэхдээ Оростоо үлдсэн бол Настя өдий зэрэгтэй тамирчин болохгүй байсан гэдэгтэй олон хүн, тэр дундаа биатлонч бүсгүй өөрөө ч санал нэгддэг.
“Үнэнийг хэлэхэд Орост бэлтгэл хийдэг байсан бол олимпоос алтан медаль хүртэж чадахгүй байсан гэж боддог. Хүүхэдтэй, гэр бүлтэй болсон нь миний карьерыг зогсонги байдалд оруулсан. Тийм болохоор шигшээ багтаа нэг номерын тамирчин болох нь боломжгүй байлаа. Намайг дэмжих хүмүүс ч байгаагүй. Төрөлх эх орныхоо төлөө уралдахыг хичээж, хагас жил хүүхдээ харангаа хэн нэгнийг туслах болов уу гэж хүлээсэн. Эцэст нь их гомдож, өөр улс руу явсан” хэмээн Настя дурсжээ.
Сочигийн олипоос алтан медаль хүртсэнийхээ дараа А.Кузьмина хоёр дахь хүүхдээ төрүүлж, спортоос хоёр жил хөндийрөв. Гэвч зодог тайлах эрт байгааг, спортоо тэсгэлгүй санаж буйгаа мэдэрсэн аж. Тиймээс 2018 оны олимпоос медаль хүртэх зорилготойгоор эргэн ирэх шийдвэр гаргажээ.
Словакт түүнд бэлтгэл хийх бүрэн эрх чөлөөг өгсөн байна. Багаасаа тусдаа ганцаарчилсан бэлтгэл хийдэг биатлонч нь зөвхөн Настя. Гэхдээ дэргэд нь нөхөр, дасгалжуулагч, спарринг, сэтгэлзүйчийн үүрэгтэй Даниэль үргэлж хамт явдаг.
Саяхныг хүртэл А.Кузьминагийн гол сул тал байсан буудлагад тэд онцгой анхаарч иржээ. Үүний ачаар Настя энэ улиралд хамгийн шилдэг буудлагаа хийж буй.
А.Кузьмина олон жилийн турш хамгийн хурдан биатлончдын тоонд орж ирсэн. Үүний нууц нь түүний бэлтгэл билээ. Настя хавар, зуны амралтаараа бусад тамирчин шиг роллек унадаггүй, харин аль болох цастай газарт цанатай бэлтгэл хийдэг. Жишээ нь, Настя, Даниэль хоёр сүүлийн хэдэн жил Шинэ Зеландад зуны турш цасан дээр бэлтгэл хийж, үүндээ 10 мянга орчим евро зарцуулсан аж..
Н.Энхбаяр