Гурван монгол жүдоч (Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн) иргэншлээ солин, АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох болсон нь спортын ертөнцөд нэлээд шуугиан тарьж байна. Хэдийгээр спортын салбар өндөр хөгжсөн зарим оронд ингэх нь хэвийн үзэгдэл ч Монголд тун содон үйл явдал. Ялангуяа олимп, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргадаг, манай хамгийн топ спортын төрлийн тамирчид ийм шийдвэр гаргасан нь хүмүүсийн анхаарлыг бүр ч татаж байгаа.
Монголчууд бөхийн спортын тамирчдадаа хэчнээн хайртай, ямар их хүндэлдэг билээ. Тэр хэрээр бусад орноос харамлаж, тэдний шийдвэрийг янз бүрээр хүлээж авсан болов уу. Үүнийг зарим хүн “Тамирчны амжилт залуу насных. Амьдралаа бодсон нь дээр” гэж дэмжиж байхад “Төдийгөөс өдий хүртэл Монголын жүдо бөхийн гурван жинг өнгөлж, томоохон тэмцээнд оролцчихоод эх орноосоо нүүр бурууллаа. Өнгө, мөнгө хөөлөө” хэмээн шүүмжлэх цөөнгүй хүнтэй таарлаа.
Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, гурван жүдоч иргэншлээ сольж, АНЭУ-тай албан ёсоор гэрээ байгуулаагүй ч тийш явах нь ерөнхийдөө тодорхой болжээ. Хөрөнгө, чинээ, хөгжлөөрөө дэлхийд өнгөлдөг АНЭУ тэдэнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард санал тавьсан юм байна. Гурван жүдоч МЖБХ-ны хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст зөвшөөрөхөөр шийдэж, иргэншлээ солих хүсэлт Ерөнхийлөгчид гаргасан аж. Хүсэлтийг нь Төрийн тэргүүн дэмжсэн болохоор хүсэл нь биелэх магадлал тун өндөр. Одоогоор жүдочид хэдий хэмжээний цалин авахыг албаныхан нууцалж буй ч баян орон Монголтой харьцуулахааргүй өндөр амласан нь ойлгомжтой.