Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж, цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн. Нэг нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэж чаддаг чухал эрхтэн.
2016 онд эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаан, хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван өвчлөлд бөөрний өвчлөл байнга орж байгаа юм. Сүүлийн жилүүдэд энэ өвчлөлийн тоо төдийлэн нэмэгдээгүй ч ид хөдөлмөрийн насныхан бөөрний өвчнөөр өвдөж байгаа нь анхаарах ёстой асуудлын нэг болоод байна.
Тэгвэл бидний өдөр тутмын амьдралдаа гаргадаг энгийн зуршлууд бөөрийг гэмтээж байдаг аж.
БӨӨРИЙГ ГЭМТЭЭДЭГ ЭНГИЙН 10 ЗУРШИЛ:
1.Шээсээ тэвчих. Давсагаа цаг тухайд нь суллахгүй байх нь бөөрийг гэмтээх нэг шалтгаан болдог. Шээс хүрэх үед нь гадагшлуулахгүй тэвчих нь давсагт шээс удаан хугацаагаар хадгалагдаж, нян үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Ийнхүү нян үржсэнээр шээсний замын халдварын шалтгаан болдог.
2.Шингэний дутагдал: Өдөрт та хангалттай шингэн ууж чадахгүй бол энэ нь бөөрийг гэмтээх бас нэг шалтгаан болдог байна. Насанд хүрсэн хүн өдөрт 10-12 аяга ус ууж байх ёстой бөгөөд өдөрт авах ёстой бөгөөд та өөрийн жинг 3-4-т үржүүлээд 100-д хуваагаад өдөрт уух усны хэмжээгээ гаргаж болно. Жишээлбэл 50 кг жинтэй хүн өдөрт энэ тооцооллоор 1.5-2 литр ус уух ёстой гэсэн үг. Харин та ус уухдаа нэг дор уух бус бага багаар ууж байж шингэнийхээ хэрэгцээг хангах юм.
3.Давс ихтэй хоол хүнс. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт 5 граммаас бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөсөн байна. Гэвч манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь энэ хэмжээнээс ихээр давсыг хэрэглэдэг байна. Давсыг ихээр хэрэглэх нь бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагууд хоол, цайны давсыг их хэрэглэхээс гадна нуугдмал давс буюу бусад бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэрэглээг багасгахыг үйлдвэрлэгчдэд уриалсаар байна.
4.Өвчин намдаах эмийг тогтмол хэрэглэх. Өвчин намдаах эмийг тогтмол хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг судлаачид тогтоосон байдаг. Тиймээс эмчийн зааваргүйгээр, ямар нэг өвчний үед дур мэдэн өвчин намдаах эм хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн зайлшгүй шаардлагаар хэрэглэх бол аль болох бага тунгаар, хэрэглэх хугацааг мөн богино байхаар эмчээсээ жор бичүүлэн авах нь зүйтэй.
5.Уургийн өндөр агууламж бүхий хоолны дэглэм. Уураг ихтэй хоолны дэглэм буюу мах голдуу хоолны дэглэм нь бөөрний өвчлөлийг бий болгох нэг шалтгаан болдог.
6.Архины хэрэглээ өндөр байх. Архи нь элэг болон бөөрөнд ачаалал өгдөг. Өөрөөр хэлбэл биед орж буй хорт бодис бөөрний ачааллыг нэмэгдүүлж, хорт бодисыг биеэс гадагшлуулахын тулд маш идэвхтэй ажиллах болдог. Тогтмол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж, өвчлөх нэг шалтгаан болдог байна.
7.Тамхи татах. Тамхи татах нь хүний биеийн бүхий л эд, эрхтэнд сөрөг нөлөөтэй. Энэ нөлөөллөө ч бөөрөнд мөн үзүүлдэг байх нь. Тамхи татах нь хүний бөөрний үйл ажиллагаа хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар маш олон судалгааны ажлууд байдаг бөгөөд тамхи татсанаар зүрхний цохилт, цусны даралт хурдсаж, цусны судсыг нарийсган бөөрөнд очих цусны урсгалыг багасгадаг байна.
8.Кофены хэрэглээ. Ажлын ачааллаас болоод кофе ихээр уудаг хүмүүс бий. Тэгвэл кофе нь бөөрний өвчлөлд хүргэдэг нэг шалтгаан болдог аж. Кофенд агуулагддаг кофеин нь бие мах бодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах бөгөөд кофе нь шээс гадагшлуулах үйлчилгээтэй тул бөөрөнд муу гэж үздэг байна.
9.Ханиад томууг үл тоомсорлох. Хамрын ханиад, ханиалга, томууг зэрэг халдварыг тоомсорлолгүй цаг хугацаанд нь эмчлэхгүй байх нь бөөрний өвчлөлийн нэг шалтгаан болдог байна. Эдгээр халдварыг цаг тухайд нь хурдан эмчлэхгүй бол нян, вирүс нь бөөрийг өвчлүүлдэг. Тиймээс энгийн гэж тооцогддог халдварын үед та яаралтай арга хэмжээ авч байхыг зөвлөж байна.
10.Дутуу нойр. Өдөрт хүн 6-8 цаг унтаж амарч байж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үздэг. Гэвч өнөөгийн завгүй нийгэм хүмүүсийн унтаж амрах хугацааг ч богиносгож байгаа юм. Биднийг унтаж байх үед эрхтэний эд эсүүд шинэчлэгдэж байдаг бөгөөд сайтар унтаж амраагүйгээс энэ үйл ажиллагааг тасалдуулдаг. Ингэснээр зөвхөн бөөр гэлтгүй бүхий л эд эрхтэнүүд гэмтэж байдаг. Тиймээс хангалттай нойр авч байх нь таны эрүүл мэндэд тустай.
Эх сурвалж: healthandlovepage.com