2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлын хураангуйг хүргэж байна.
1. Иргэншил:
- Монгол Улсын иргэн байх / өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат/
- БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй.
2. Нас:
- 2018 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)
3. Боловсрол:
- Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх
- Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2018 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.
- БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.
- БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.
- 2018 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )
4. Дүн:
- Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.
- 4.0 бол 3.49
- 4.3 бол 3.75
- 4.5 бол 3.91
- 5.0 бол 4.34
- 100 хувиар тооцдог бол 90% дээш байх
- Дүнгийн үнэлгээг Appendix A.GPA хүснэгтээс харна уу.
- Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.
- Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.
5. Давуу эрх:
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5 -аас дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.
Дэлгэрэнгүй танилцуулга мэдээллийг:
2018 KGSP-G Application FAQs (ENGLISH-KOREAN)
2018 KGSP-G Application Guidelines (English) -ээс авна уу.