Манай улсын 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 нь тарган байгааг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар тогтоожээ.
Илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна гэдгийг ч судалгааны багийнхан онцолж байна.
Өөрөөр хэлбэл судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ.
Ингэхэд илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал,
- 5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь илүүдэл жинтэй,
- 6-11 насны хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай,
- 15-49 насны эхчүүдийн 46.2 хувь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь тарган,
- 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь тарган байгаа юм.
Энэ судалгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2016-2017 онд хийсэн байна.
Судалгааны үндсэн зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-аас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхийн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүн амын хооллолтын дадалд гарсан томоохон өөрчлөлтийг харгалзан холбогдох бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулахад оршиж байгаа юм.
“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны тайланд Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг илтгэх хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоог багтаасан бөгөөд хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн эмгэгийн тархалтыг бууруулах арга замыг “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланд тодорхойлжээ.