2017 оны эцсийн байдлаар манай улсын үйлчилгээний салбар 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ алдагдлын дийлэнх нь тээврийн салбартай холбоотой аж.
Өнгөрсөн онд экспорт, импорт нэмэгдэж, гадаад худалдаа идэвхжсэн. Манай улсын урсгал ба хөрөнгийн дансны нэг бүрэлдэхүүүн болох барааны хэсэг 1.4 тэрбум ам.долларын ашигтай байгаа нь үүнийг нотолно. Экспортын орлого импортын зардлаас 1.4 тэрбум ам.доллараар давснаар барааны данс ашигтай байна.
Гэвч дэд бүтэц сул хөгжсөн, газар зүйн байршлын хувьд алслагдмал зэргээс шалтгаалж тээврийн салбар өнгөрсөн онд ихээхэн алдагдал хүлээжээ.