Монголбанк сар бүр хэвлэлийн бага хурал хийн, мөнгөний нийлүүлэлт, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, зээлийн дундаж хүү, хөрөнгө оруулалтын дүн мэдээ зэргийг танилцуулдаг.
Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид банкуудад хийсэн, активын чанарын үнэлгээг илүүтэй тодруулан асуулаа.
Нийт байгууллагын зээлийн 91 хувийг түүвэрт хамруулан, нэг бүрчлэн шалгасан нь харьцангуй өндөр хувь.
Активын чанарын үнэлгээний үр дүнд арилжааны бүх банк (нийт 14 банк бий) өөрийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзсэн юм.
Бүгд Найрамдах Чех Улсад бүртгэлтэй, PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. компани хийсэн. Үнэлгээнд нийт 230 гаруй үнэлгээний мэргэжилтэн, шинжээч, ажилтан зургаан сарын турш оролцож ажиллажээ.
Олон Улсын банк санхүүгийн байгууллагад мөрддөг аргачлал, зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкнаас баталсан холбогдох дүрэм, журам, зааварт нийцүүлж, батлагдсан ажлын даалгаврын дагуу үнэлгээг хийсэн байна.
Үнэлгээгээр арилжааны банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлэн, дүн шинжилгээ хийсний зэрэгцээ уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсноороо ач холбогдолтой болжээ.
Активын чанарын үнэлгээнд банкуудын зээл, авлага, зээлтэй адилтган тооцох бусад актив болох баталгаа, батлан даалт, аккредитив, түүнтэй адилтгах тэнцлийн гадуурх актив, гуравдугаар түвшний актив хамрагдаж, зөвлөх компани дараах үе шатаар үнэлгээг гүйцэтгэсэн байна:
- Бодлого журам, тайлан бүртгэлийн үнэлгээ;
- Зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны үнэлгээ;
- Зээлийн мэдээлэл, мэдээллийн баталгаажуулалт;
- Түүвэрлэлт;
- Зээлийн үнэлгээ;
- Барьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ;
- Түүвэрлэлтийн үр дүнгийн тархаалт;
- Бүлгийн үнэлгээний шинжилгээ;
- Гуравдугаар түвшний активын үнэлгээ;
- Өөрийн хөрөнгийн үзүүлэлтийн тохиргоо.
Үнэлгээний ажил тухайн үе шатны ажил бүрэн хийгдэж дууссаны дараа дараагийн үе шатыг эхлүүлэх зарчмаар хийгдсэн байна.
Активын чанарын үнэлгээгээр зээлийн багцыг байгууллагын, жижиг, дунд үйлдвэрлэлийн, ипотекийн болон жижиглэнгийн зэрэг ангиллын дагуу үнэлж, банкны системийн хэмжээнд нийт байгууллагын зээлийн 91 хувийг түүвэрт хамруулан, нэг бүрчлэн шалгасан нь харьцангуй өндөр хувьд тооцогдож байна.
Үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцжээ. Энэ нь Монголбанкнаас төсөөлж, урьдчилан таамагласан хэмжээтэй дүйцсэн байна.
Монголбанкнаас өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх 9 сарын хугацаатай үүргийг банкуудад өгч, банкууд тухайн шаардлагыг энэ оны 12 дугаар сард багтаан бүрэн хангах ёстой. Бүх банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн нь банкууд шалгалтад бүдэрсэн гэсэн үг биш хэмээн төв банкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан онцлов.
Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 2017 оны жилийн эцсийн банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 45 хувьтай байна.