Энэ сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн үнийн хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг харьяа дүүрэгтээ байрлах эрх бүхий эмийн сангуудаар дамжуулан авдаг болжээ.
Тодруулбал, иргэд хөнгөлөлттэй эмийг өөрийн харьяа дүүрэг дэх хөнгөлөлттэй эм олгодог эмийн санд иргэний үнэмлэхтэйгээ очин авах боломжтой болсон байна.
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Х.Өлзийтогтох хэлэхдээ, “Эмийн үнийн хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй иргэд, даатгуулагчдын гомдол нэлээд байсантай холбоотойгоор мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томилогдсоны дараа өөрт нь хандсан гомдлуудын дийлэнх нь хөнгөлөлттэй үнээр олгох эмтэй холбоотой гомдол санал эзэлж байсан учраас өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн яам Эрүүл мэндийн даатгалын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран эмийн сан өрхийн эмнэлэгүүдэд шалгалт хийсэн.
Иргэд шаардлагатай үедээ эмээ авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс дүүрэгт байрлах эмийн сангаар дамжуулан үйлчилж эхэлжээ
Шалгалтын дүгнэлтээр хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн даатгалын эмийн үнийн зохицуулалтыг шинэчилсэн байдлаар иргэдэд хүргэж эхэлсэн. Өвчин хэлж бус хийсч ирдэг учраас эмийн хөнгөлөлтийг аль болох хүртээмжтэйгээр олгох, иргэд шаардлагатай үедээ эмээ авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс дүүрэгт байрлах эмийн сангаар дамжуулан үйлчилж эхэлбэл илүү оновчтой гэж үзэн энэ зохицуулалтыг хийсэн” гэлээ.
Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 31-нд гэрээ бүхий нийслэлийн 324 эмийн санг хүлээн авч уулзан хороогоор дамжуулан олгох, харьяа хороонд эмийн сан байхгүй тохиолдолд дүүргийн хэмжээнд хороо харгалзахгүй үйлчлэх эмийн сан гэж хоёр хуваан үйлчилж эхэлсэн байна. Үүнээс хойш нэлээд гомдол гарсан учраас хороогоор дамжин үйлчлүүлэхийг зогсоож, дүүргийн хэмжээнд үйлчлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, одоо хороо бус харьяа дүүрэгтээ байрлах эмийн сангаас хөнгөлөлттэй эм авдаг болсон байна.
Шинэ зохицуулалт хийснээс хойш хөнгөлөлттэй эмийн хүртээмж ямар байгаа талаар Чингэлтэй дүүрэгт байрлах эмийн сангийн “Төхөмфарм” эмийн сангийн эмзүйч “Харъяаллаар олгож эхэлснээс хойш онцын өөрчлөлт гараагүй. Манай эмийн сангийн хувьд олголт дууссан. Шинэ журамтай холбоотой иргэдээс гомдол гараагүй” гэлээ.
Харин мөн тус дүүрэгт байрлах “Нуган” эмийн сангийн эмзүйч харьяагаар олгож эхэлснээс хойш хүртээмж нэмэгдсэн гэдгийг хэлж байв. Тус эмийн сан сардаа 300 орчим иргэнд жороор хөнгөлөлттэй эм олгодог бөгөөд сард хоёр өдөр иргэд дугаарлан ачаалал нэмэгддэг байсан бол дүүргээр олгож эхэлснээс хойш хөнгөлөлттэй эмийн олголт дуусаагүй энэ сарыг дуустал үргэлжлэхээр байна гэв. Гэхдээ харьяа дүүргийнхээ иргэдэд үйлчилж байгаа боловч өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд харьяалал харгалзахгүй олгож байгаа гэдгийг тэрбээр онцолсон юм.
Шинэ журмыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө дээрх эмийн сангийн эмзүйчдэд ЭМДЕГ-аас сургалт явуулсан бөгөөд эхний ээлжинд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр олгож, дараагийн удаад харьяа эмийн сангаас авахыг зөвлөхийг сануулсан байна.
Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эмийн олголтыг цахимжуулж байгаа бөгөөд ирэх сарын 31-нээс үйлчилгээнд нэвтрэх юм байна.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс