Испанийн хиймэл дагуул тээвэрлэсэн “SpaceX”-ийн "Falcon 9" пуужин Калифорни мужид байрлах “Vandenberg” агаарын баазаас хөөрлөө.
Испанийн "PAZ" хиймэл дагуулын тусламжтай дэлхийн радарын зургийг авах боломжтой гэж ажиглагчид тайлбарлаж байна. “SpaceX”-ийн хөөргөсөн пуужинд мөн туршилтын хоёр жижиг хиймэл дагуул байрлуулсан аж.
Эдгээр хиймэл дагуулын тусламжтай “SpaceX” компани интернетийн үйлчилгээндээ ашиглахаар төлөвлөсөн технологио туршина гэж эх сурвалжууд мэдээлжээ. “SpaceX” компани өндөр хурдны интернетийн төслийн хүрээнд цаашид 10 мянга гаруй жижиг хиймэл дагуулыг дэлхийн доод тойрог замд оруулахаар төлөвлөсөн байна.
Интернетийн хиймэл дагуул дэлхийн тойрог замд оруулах зөвшөөрөлтэй компаниудын тоонд “SpaceX”-ээс гадна тэрбумтан Ричард Брэнсоны "Virgin Group"-ээс санхүүжилт татсан "Oneweb" старт-ап, “Coca-Cola”, “Qualcomm” зэрэг компаниуд багтаж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ