Камбожийн далайн боомт, амралт цэнгээний хот болох Сиануквиллын гудамжаар Oriental Pearl, New Macau зэрэг казино хөвөрнө.
Орон нутгийн захиргааны тайлбараар 100 мянга ч үл хүрэх хүн амтай тус хот 10 казинотой бөгөөд энэ тоог удахгүй 30 болгох аж.
Камбожийн иргэдийг мөрийтэй тоглохыг хориглодог тул казино үндсэндээ хятад жуулчдад үйлчилж, хятад ажилтан хөлсөлдөг. Энэ байдал ажлын байр хомс ядуу орны иргэдийг бухимдуулсаар. Сиануквиллд өнгөрсөн онд 120 мянган хятад жуулчин ирсэн нь 2016 оны үзүүлэлтээс хоёр дахин өндөр байгаа юм.
Сиануквиллд цэцэглэж буй казино нь Лаосын Ерөнхий сайд Хун Сенээс Хятадад элэгсэг хандах бодлогын тод илрэл. Бээжин ч сөрөг хүч, хэвлэл мэдээлэл, иргэнийн нийгмийн бүлгүүдийг нухчин дарсаар байгаа Лаосын авторитар удирдагчийг дэмжиж, далан, авто зам байгуулахад олгож буй зээлээ өргөжүүлж буй.
Хятад жуулчдын урсгал тус хотын үл хөдлөх хөрөнгийн үнэ төдийгүй өндөр барилгын тоог өсгөсний зэрэгцээ бэрхшээл ч авчирлаа. “Хятадууд өдрөөр бус шөнөөр гарцгаадаг”-ыг Камбожийн зочид буудлын эзэн, Сианук мужийн худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Сок Сон тайлбарлав. Тэрбээр хятадууд ирдэг болсон нь саараасаа илүү сайн талтайг онцлон дурдсан ч “хааяа шөнөдөө ууцгааж, зодолдон, орилж хашхиралддаг”-ийг өгүүлсэн юм.
Энэ сарын эцэс гэхэд хятад хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжих кафед менежер хийдэг Ма Лин “хятадаар ярьж чаддаггүй над шиг хүнд ажил олох хэцүү” хэмээн тайлбарлаж байв.
Хятадын нөлөө өргөжиж Зүүн өмнөд Азийг хамарч байна. Тайландын жуулчлалын гол эх сурвалж нь БНХАУ . Мьянмараас Филиппинийг хамарсан бүс нутагт Бээжин дэд бүтцийн төслүүд санхүүжүүлж байна.
Тайландын жуулчлалын гол эх сурвалж нь БНХАУ .
Хятад хөрөнгө оруулалтын эрээн бараантай ач тусыг Камбож ганцаараа цэгнэж буй хэрэг бус. Хөрөнгө оруулалтын цар хүрээ, шаарддаг нөхцөл харьцангуй сулыг нь таашаадаг ч барилга угсралт болон бусад ажлыг хятадуудын гарт үлдээдгийг нь шүүмжилдэг.
Хотод үүсээд буй бухимдалтай нөхцөл иргэдийн эсэргүүцэл болон хувирч буйд Сиануквиллын өөрчлөлтийн хэвийн бус тал оршино. Хувь хүний эрх чөлөө багассан оронд ердийн бус энэхүү эсэргүүцлийн өөдөөс Камбожийн эрх баригчид, БНХАУ- ын Элчин сайд эрс хариу барилаа.
Хятадын “боловсрол муутай цөөн хүн” Камбожийн хууль зөрчсөнийг Бээжингийн тусгай элч Сюн Бо энэ сард хүлээн зөвшөөрсөн. Сиануквилл оршиж буй мужийн захирагч хятад мөнгө, хүмүүс хоёрын эерэг, сөрөг нөлөөг тайлбарласан баримт бичиг нийтэлсний дараахан тусгай элч хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.
“Орон сууцны түрээсийн үнэ өссөн нь төрийн ажилтан, ажилчид, бусад хүмүүсийн амьдралд нөлөөллөө” хэмээн захирагч Камбожийн Дотоод хэргийн сайдад хандсан захидалдаа тайлбарласан нь тус улсын хэвлэлд гарчээ. Хүн хулгайлах гэмт хэрэг, “муж дахь аюулт нөхцөл”-ийн ард мафийн бүлэглэлүүд нуугдаж байгааг захирагч анхааруулав. Хятад зочид, орон нутгийнхны хооронд үүссэн түгшүүрт нөхцөл нь сөрөг хүчинд Камбож-Х ятадын харилцааг өөнтөглөх, Сиануквиллыг “хоёр дахь Шанхай” болон хувирна хэмээн шүүмжлэх далим болж буйг захирагч мөн дурдлаа.
“Хөрөнгө оруулалт нь хэрэгтэй. Гэхдээ орон нутгийн иргэдэд ажил хийх бололцоо гаргаж, эдийн засгийн өсөлтөөс ахиу мөнгө оруулах нь бидэнд чухал” хэмээн мужийн жуулчлалын хэлтсийн захирал Тан Сочеткрешна тайлбарлав. Сиануквиллд бусад улсын жуулчдын анхаарлыг татаж чадахаар, казино болон зочид буудлаас өөр зүйлд хөрөнгө оруулалт шаардлагатайг тэрбээр мөн өгүүлсэн юм.
Хятадын компаниуд Сиануквиллын эдийн засгийн тусгай бүсэд хувцас, гутал болон бусад бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж байгааг худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Сок Сон мэдэгдлээ.
Камбожийн Дотоод хэргийн сайд хуульд захирагдахгүй байгаа зочдын асуудлыг судлуулахаар Сиануквиллд тусгай баг илгээж, нэгдүгээр сард БНХАУ- ын Элчин сайдын яамны хүмүүстэй уулзсаныг тэрбээр нэмж тайлбарлав.
Хятадууд нь Зүүн өмнөд Азийн далайн эргийн хотуудад цутгаж буй гадаад жуулчдын шинэ урсгал болж байна. Мөнгөний ундарга-хятад жуулчид хуучинсаг байр суурьтай ядуу орнуудад бэрхшээл ч авчирлаа. Садар самуун, ёс бус авир гаргаж буй өрнөдийн жуулчид ч Камбожоос Лаос, Малайзаас Тайланд хүртэлх нутагт байнга хэрэг түвэг удсаар.
Гэхдээ Хятадын оролцоо геополитикийн илүү хүчтэй учир шалтгаантай. Хятад улс ардчилсан эрхийг басамжлан тохуурхагч Хун Сенийг дэмжиж, Камбожийн эдийн засагт байр сууриа бэхжүүлсээр.
“Хятадтай харилцах харилцааг элитүүдийн түвшинд авч үзвэл эерэг нөлөөг нь цохдог ч энэ харилцаанд хэдийнэ ан цав гарсан бололтой” хэмээн Пномпен дахь өрнөдийн дипломат тайлбарлав.
Жон Рид