“Hewlett Packard” компанийн орлого зургаа дахь улиралдаа дараалан өслөө. Борлуулалтын орлого нь өнгөрсөн сард дуусгавар болсон.
I улиралд жилийн өмнөхөөс 14 хувиар өсөж, 14.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болж байна. Үүнд суурин компьютер, хэвлэх төхөөрөмжийн эрэлт өндөр байсан нь голлон нөлөөлжээ.
АНУ-ын Калифорни мужид төвтэй “HP” компани I улиралд нийт 16.6 сая ширхэг компьютер нийлүүлсэн талаар “IDC” мэдээлжээ. Энэ нь зах зээлийнхээ дөрөвний нэгийг хангасан дүн болж байна. Тус компани компьютеруудынхаа чанарын үзүүлэлтийг сайжруулахад анхаарсны дээр хэвлэх төхөөрөмжийн бизнесээ тэлж, үйлдвэрүүдэд 3D принтер нийлүүлсэн нь орлогод нь эерэгээр нөлөөлжээ.
Энэхүү мэдээллийн дараа “HP”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн сүүлийн арилжаагаар 9.3 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд 42 хувиар өсөж байсан аж.
Н.Номин-Эрдэнэ