БНХАУ БНАСАУ-ын эсрэг тавьсан НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчин, БНАСАУ руу далайн тээвэрлэлт хийсэн гэсэн мэдээлэлд санаа зовниж байгааг тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Пүрэв гарагт хийсэн албан мэдэгдэлд "Энэ долоо хоногийн эхээр Японы талаас гаргасан энэхүү мэдээллийг шалгаж байгаа"-г дурджээ.
Мөн БНХАУ-ын хувь хүн, аж ахуйн нэгж үүнд оролцсон болох нь тогтоогдвол хатуу хариуцлага тооцно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан анхааруулсан байна. Учир нь БНХАУ болон БНАСАУ хоорондоо далайн тээвэрлэлт хийсэн байж болзошгүй зургийг Япон улс энэ долоо хоногт олон нийтэд дэлгэжээ. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн сард Японы тал үүнтэй төстэй гурван ч тохиолдлын талаар мэдээлсэн байна.
Б.Ариунболд