Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй хамтран энэ онд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчид болон их, дээд сургуулиудын 2021 оюутныг хамруулсан судалгааны дүнгээр 61 хувь нь архи хэрэглэдэг гэсэн дүн гарсан байна.
“Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байна.
2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаагаар “Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн дүн гарсан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгуулллагаас 2014 онд Үндэсний түвшинд явуулсан тамхины хэрэглээний судалгаагаар хөвгүүдийн 20.3 хувь, охидын 8.3 хувь нь одоогоор ямар нэгэн тамхин бүтээгдэхүн хэрэглэж байсан.
Охид, залуусын дунд архи,тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа нь онцгой анхаарах ёстой асуудал болсныг илтгэж байна. Иймд “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулахаа төлөвлөсөн” гэж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярилаа.
Б.Хажидмаа