МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Silk road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслол энэ сарын 13-нд МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.
МҮХАҮТ 2007 оноос Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн юм.
Энэ жил нийт есөн номинацид 33 гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрууд нэрээ дэвшүүлжээ. 2016-2017 онд бусдыгаа хошуучилсан доорх нэр бүхий аж ахуйн нэгж, хүмүүс “Silk road Award 2018” шагнал хүртлээ. Үүнд:
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагаас:
- Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хамгийн их хувь нэмэр оруулсан гадаадын хөрөнгө оруулагч-Оюу толгой ХХК
- Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хөрөнгө оруулагч-Улаанбаатар Смарт карт ХХК
- Ногоон хөрөнгө оруулагч- ENGIE ХХК
- Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагч – Мобиком ХХК, “Саусгоби сэндс” ХХК
- Дотоодын ажлын байр хамгийн ихээр бий болгосон хөрөнгө оруулагч- E-Mart Hyper Market
Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн номинациас:
- Ногоон эдийн засаг, ногоон бизнес, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамгийн өгөөжтэй, үр дүнтэй ажиллаж байгаа- Мон Наран төсөл
- Ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг бий болгох зэргээр нийгмийн хөгжлийг хангахад хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага –Жайка (JICA)
- Төр, хувийн хэвшлийн харилцан яриа, түншлэлийн механизм, Country Ownership зарчмыг бодитой хэрэгжүүлж буй байгууллага - Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Швейцарийн хөгжлийн агентлагийн бэлчээрийн менежмэнтийн төсөл
Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хүмүүс:
- Жон Лангтри- Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
- Калыбек Ибрагимович Кобландин - Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
- Окава Наото- Монгол Японы төвийн Ерөнхий зөвлөх
- Ялцын Манав - Туркийн тогооч нарын нийгэмлэгийн тэргүүн