Монголын кино урлагийн түүхэнд “Алтан үеийн” хэмээн тодоор бичигдэж, өнөөг хүртэл үзэгч олондоо дурсагдаж яваа алдарт жүжигчин, зохиолч Улаанхүүгийн Осор агсны тухай мэдэхгүй хүн ховор биз.
Тэрбээр, “Их замын эхэнд” киноны Хоовон хөх, “Ичээнд нь ” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдан, Р. Доржпаламын “Тунгалаг Тамир” киноны Даржаа баатар зэрэг 100 гаруй дүрийг дэлгэцнээ чадварлаг бүтээж, 60-70 оны оросын кинонуудад дуу оруулан, үзэгч олны талархлыг хүлээж байснаас гадна “Усан дээр ассан гал”, “Цоодолын Цоорхой” зэрэг зохиол бичиж Монголын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж байсан ахмад алдартнуудын нэг юм.
Тэгвэл алдартай аавын хүү болох найруулагч, МУГЖ О.Бат-Өлзий өнөө үеийн урдаа барьдаг мундаг уран бүтээлчдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
Харин түүний хүү, жүжигчин, найруулагч Б.Тамир өвөөгөөсөө өвлөгдсөн авьяасаа хөгжүүлж, өдгөө өөрийн гэсэн продакшнаа байгуулан, жүжигчин, найруулагч, зохиолч гэх мэт кино урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ туурвиж, удам дамжсан алдартай жүжигчдийн “нандин хэлхээ”-г үргэлжлүүлж яваа азтай нэгэн юм.
Тэрбээр ирэх гуравдугаар сарын 1-нд аавтайгаа хамт найруулсан хоёр дахь уран бүтээл болох “МАШ НУУЦ II” буюу “БАЙТАГ БОГД” киногоо үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа юм байна.
Тэд гурван жилийн өмнө анхны хамтын бүтээл болох “МАШ НУУЦ” киногоо олны хүртээл болгож, кино урлагтаа амьдралаа холбосон аав, хүү хоёрын хослолоос ямар бүтээл төрдгийг харуулан, үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм. Тэр ч утгаараа тэдний хоёр дахь хамтын бүтээл үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа аж.