Мэргэжлийн судалгааны компани болох “Максима Медиа”-гаас явуулдаг “Телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайлан 2017” нийтлэгджээ. Уг судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд явуулдаг бөгөөд энэ удаад зургаан агуулгыг багтаасан байна. Үүнд:
1.Монголын телевизийн салбарт 2017 онд болсон үйл явдлын тойм
2.Үзэгчийн зан төлөв
3.Телевиз, сувгуудын рейтинг
4.ТВ хөтөлбөрийн эрэлт, нийлүүлэлт
5.Зах зээлийн тойм
6.2017 оны сонгуулийн ТВ сурталчилгааны эмхэтгэл тайлан багтаж байна.
Судалгааг бүрэн эхээр нь ЭНДээс үзэх боломжтой бөгөөд бид зарим дүнг онцолж байна.
ОРГИЛ ЦАГААР МОНГОЛ СУВАГ ҮЗЭГЧДИЙН ТОО 319 МЯНГАД ХҮРЧЭЭ
Улаанбаатар хотын үзэгч өдөрт дунджаар 292 минут буюу 4.8 цагийг телевиз үзэхэд зарцуулж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4 минутаар өссөн үзүүлэлт. Үүнээс Монгол сувгуудыг шууд үзэхэд 194 минут зарцуулагдаж, үлдсэн 98 минутыг нь цаг шилжүүлсэн үзэлт болон гадаад сувгуудын үзэлт бүрдүүлж байна.
Нийт үзэгчдийн 35.4 хувь нь Монгол сувгуудыг өдөрт 2 цаг буюу 120 минутаас бага хэмжээгээр үзэж байна.
Өдрийн 21:00-23:00 цагийн хооронд тохиодог “Алтан цаг”-т дунджаар 297 орчим мянган үзэгч Монгол сувгуудыг шууд хүлээн авч үзэж байсан бол 2017 онд энэхүү үзүүлэлт 319 орчим мянга болж өссөн байна.
Амралтын болон ажлын өдрийн үзэгчийн зан үйлийн ялгаа нь өдрийн цагт байдаг хандлага хэвээр хадгалагдсаар байна. Өөрөөр хэлбэл бямба, ням гарагийн өдрийн цаг нь телевиз болон зар сурталчилгаа нийлүүлэгчдэд чухал цаг юм.
Телевиз, сувгуудын рейтингийг сар бүрээр гаргахад 7-д нь Asian Box тэргүүлсэн байна. Оргил цагийн рейтингийн дунджаар
- 16-24 насны залуус Asian Box,
- 25-35 насныхан Боловсрол,
- 35-аас дээш насны эрэгтэйчүүд МҮОНТ,
- 35-аас дээш насны эмэгтэйчүүд Asian Box-ыг сонгон үзэж байна.
Харин өдөр тутмын мэдээллийн хөтөлбөрийн хувьд дөрвөн улирлын турш МҮОНТ-ийн Цагийн хүрд хөтөлбөр тэргүүлжээ.
ТВ ХӨТӨЛБӨРИЙН ДИЙЛЭНХИЙГ ОЛОН АНГИТ КИНО ЭЗЭЛЖ БАЙНА
Хөтөлбөрийн бүртгэл хийгдэж байгаа сувгуудаар 2017 онд 326,867 цагийн эфир цацагджээ. Энэ хугацаанд 556,732 хөтөлбөр гарсан. Эфирт хамгийн их хувь эзэлж буй хөтөлбөрт олон ангит кино, уран сайхны кино, дуу хөгжмийн хөтөлбөр байна. Өдөр тутмын мэдээ, спортын төрлийн нэвтрүүлгүүдийн эзлэх хувь тус бүр 1 пунктээр буурч, нэг болон олон ангит киноны эзлэх хувь тус бүр 1 пунктээр өсчээ.
“Авъяаслаг Монголчууд”, “Яг түүн шиг” шоунуудаас гадна өөр олон төрлийн олон улсын чанартай шоу нэвтрүүлгүүд гарсан жил байлаа. Тэдгээр шоунууд нь гарч байх хугацааныхаа өндөр рейтингтэй нэвтрүүлгүүдийн тоонд багтсаар байсныг тайлангийн үр дүнгээс харж болно. Тухайлбал,
- Боловсрол суваг телевизийн “Mongolia's next top model" шоу 2017 оны 1-р улирлын хамгийн өндөр үзэгчтэй шоу нэвтрүүлгийн жагсаалтыг тэргүүлсэн,
- NTV телевизийн “Зөн билгийн тулаан Монголд шоу” 2017 оны 3-р улирлын хамгийн өндөр үзэгчтэй шоу нэвтрүүлгийн жагсаалтын 3-рт жагссан,
- Монгол телевизийн “Шарк танк шоу” 2017 оны 4-р улирлын хамгийн өндөр үзэгчтэй шоу нэвтрүүлгийн жагсаалтыг тэргүүлсэн зэргийг дурьдаж болно.
Хөтөлбөрүүдийн онцлох өөрчлөлт нь уран сайхны киноны нийлүүлэлтийн 51 хувь нь Монгол кино байлаа. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 33.5 хувьтай байжээ.
ТОП20 ЗАР СУРТАЛЧИЛГАА НИЙЛҮҮЛЭГЧИЙН ТООНД ЗАСГИЙН ГАЗАР БАГТАВ
Харин телевизийн өмнө зарцуулж буй цагийн хичнээн хувийг нь зар сурталчилгаа эзэлж байгаа бол? Тэгвэл 2017 онд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевиз, сувгуудаар нийтдээ 57.6 сая секундын сурталчилгаа цацагдсан нь өмнөх онтой харьцуулахад 0.1 хувиар өсчээ.
Сар тутмын нийлүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал оны эхний гурван сар болон долдугаар сард өссөн үзүүлэлттэй байна. Өсөлттэй саруудад цагаан сар, олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болон үндэсний их баяр наадам зэрэг баярын үеүд байдаг.
Телевизээр зар сурталчилгаа цацсан компаний тоо бараг өөрчлөлтгүй буюу ердөө 0.2%-иар буурчээ. Сурталчилгаа нийлүүлэгчийн тоо болон сурталчилгааны хэмжээ өөрчлөлтгүй байгаа нь зах зээл тогтвортой байсныг харуулж байна.
Реклам сурталчилгаанд банк, банк бус санхүүгийн байгууллага, эмийн бүтээгдэхүүн, уриалга, анхааруулга, сэрэмжлүүлэг тэргүүлж байна. Мөн ТОП20 зар сурталчилгаа нийлүүлэгчийн тоонд Монгол Улсын Засгийн газар багтжээ.