БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийн “Genesis” брэнд Германы өрсөлдөгчдөө давж, 2018 оны “Шилдэг тансаг зэрэглэлийн автомашин”-аар нэрлэгдсэнийг “Consumer Reports” сэтгүүлийн шинэ судалгаа харууллаа.
Харин салбартаа тэргүүлэгч “Volkswagen”-ийн “Audi” брэнд хоёрдугаарт жагсаж, “BMW”, “Lexus”, “Porsche” брэндүүд удаалжээ. БНСУ-ын автомашинууд найдвартай байдал, түлшний хэмнэлт зэрэг үзүүлэлтээр жил ирэх тусам чансаа нь нэмэгдэж ирсэн байна.
Хэдий тийм боловч тансаг ангилалд одоо хүртэл тэргүүлж байгаа нь олон улсад салбарын гол тоглогч болсныг харууллаа гэж ажиглагчид онцолж байгаа ажээ.
Э.Эрдэнэтуяа