Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалынхаа үеэр хоёр орны соёл, олон нийт, спортын солилцоогоор дамжуулан Монгол, Японы ард түмний найрамдлыг бататгаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар Японы байгууллага, хүмүүстэй идэвхтэй ярилцаж, санал солилцжээ. Энэ хүрээнд тэрбээр Токиогийн Олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүкитэй уулзаж, Токиогийн Олимпийн үеэр нягт хамтран ажиллахаар ярилцсан байна.
Гадаад харилцааны сайд Т.Коно-той хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр мөн ярилцаж, энэ хүрээнд Жүдо бөхийн багш дасгалжуулагчдыг солилцох зэрэг тодорхой асуудлаар Японы талаас дэмжлэг авав.
Сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд Монголын Соёлын элч нартай уулзжээ. Япон улсад Сүмо бөхийн Их Аварга М.Даваажаргал, алдарт дуучин Яширо Аки нарын долоон соёлын элч үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын элч нар урлаг, дуу хөгжим, уран зураг, соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулан Монгол орныг Японд хэрхэн таниулан сурталчилж байгаа тухайгаа Гадаад харилцааны сайдад танилцуулжээ.